ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ИРГЭДИЙН АНХААРАЛД ‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2013 оны А/26, 2017 оны А/250, А/278 дугаар захирамжаар Сүмбэр сум 4 дүгээр багийн нутаг Өехий гэх газарт иргэдэд газар өмчлүүлсэн. Өмчлөлийн газартай холбоотойгоор Эйкүсора ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэрэг Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Маргаантай холбоотой газар өмчлөгч 800 иргэнийг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 113/ШЗ2020/0018 дугаар захирамжаар гуравдагч этгээдээр татсан. Иймд дээрх 800 иргэд гуравдагч этгээдээр татагдсантай холбоотойгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрх, үүргээ хэрэгжүүлж хэргийн материалтай танилцах, өөрөө оролцох боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах шаардлагатай байна.
Тус маргааны шүүх хурал 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон тул шүүх хуралдаанд оролцоно уу.
Холбогдох мэдээллийг
Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, сум багийн Засаг дарга нараас авна уу.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us