ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн албаны зөвлөлийн говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар гүйцэтгэх албан тушаал /туслах түшмэл/

ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.3-т заасныг тус тус үндэслэн гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна. /энд дарж журамтай танилцана уу/

 Нэг. Журам заасан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг бүрэн хангасан иргэн бүртгүүлнэ.

–     Монгол Улсын иргэн байх;

–     Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;

–     Сэтгэцийн өвчин, эмгэггүй;

–     Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;

–     Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;

–     Энэ зард тавигдсан “Албан тушаалын тодорхойлолт”, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.

Хоёр. “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Үүнд:

–   Туслах түшмэлийн албан тушаалд сул орон тоог нөхөхөд энэ журмын 2.3-т заасан дараалал харгалзахгүй бөгөөд төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс нөхнө.

Гурав. Цахимаар ирүүлэх баримт бичиг:

–     Төрийн албан хаагчийн анкет;

–     Иргэний үнэмлэхийн хуулбар;

–     Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

–     Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

–     Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл Цахим лавлагаа;

–     “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;

–     Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт.

–     Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас; /нөөцөд бүртгэлтэй иргэний хувьд/

–  Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;

–     Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;

–     Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;

–     Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Дөрөв. Албан тушаалд тавигдах шаардлага

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн бүртгүүлнэ.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгасантай холбоотойгоор өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгсөөгүй бол, тухайн ангиллын мэргэшүүлэх багц сургалтад бүртгэгдсэн тухай Удирдлагын академийн лавлагааг үндэслэж төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд хамруулна.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын 06 дугаар хавсралтын “Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэл, түүнтэй адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагын “Туршлага”  хэсэгт тавигдсан “Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх” гэснийг “Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно” гэж өөрчилсөн тул “Туршлага” болон “Мэргэшил” хэсэгт заасан шаардлагыг шаардахгүйгээр төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд хамруулах. /энд дарж тогтоолтой танилцана уу/

 Тав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг хуваарийн дагуу цахимаар хүлээн авна.

Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрэн болон хүсэлт гаргагч иргэн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба бүртгээгүй бол энэ тухай шалтгааныг хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

 

Зургаа. Сонгон шалгаруулалтын хуваарь

Сонгон шалгаруулалтыг дараах агуулгын хүрээнд зохион байгуулна.

  1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг; (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.
  2. Дүн шинжилгээ хийх чадвар;
  3. Асуудал шийдвэрлэх чадвар;
  4. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;
  5. Багаар ажиллах чадвар;
  6. Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.

 Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт хамгаалах хэрэгслийг авч ирнэ.

Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.

 Долоо. Шалгалтад оролцоход анхаарах зарим асуудал: /Дэлгэрэнгүй зөвлөмж/

Холбоо барих утас:70543434

Зарлагдсан ажлын байр

Байгууллага Дотоод нэгж Албан тушаалын нэршил Албан тушаалын ангилал зэрэглэл Хариуцсан асуудал Албан тушаалын тодорхойлолт Орон тоо Ажлын байрны төлөв Бүртгэлийн төлөв
1 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газар Туслах ТЗ – 1 Багийн нийгмийн ажилтан  Файл үзэх 1 Нээлттэй Бүртгүүлэх
2 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газар Туслах ТЗ – 1 Багийн нийгмийн ажилтан  Файл үзэх 1 Нээлттэй Бүртгүүлэх
3 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газар Туслах ТЗ – 1 Багийн нийгмийн ажилтан  Файл үзэх 1 Нээлттэй Бүртгүүлэх
4 Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Туслах ТЗ – 2 Байгаль хамгаалагч  Файл үзэх 1 Нээлттэй Бүртгүүлэх

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us