ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын мэдээ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:         

 

   Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнийг энэ сард 2 удаа зохион байгуулж агентлаг, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын дарга нарт цаг үеийн асуудлаар нийт 5 үүрэг даалгавар өгөгдөж үүрэг даалгаврын биелэлт 88,7 хувьтай байна.

2017 оны 02 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд төрийн албаны мэргэшлийн шалгалт явагдлаа. Нийтдээ 17 ажлын байранд 132 хүн шалгалт өгч, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд дэс дүшмэлийн 10 ажлын байранд 101 хүн, туслах түшмэлийн 7 ажлын байранд 31 хүн бүртгүүлж шалгалтанд орсноос 8 ажлын байранд 37 хүн тэнцсэн байна.

Сум, багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад зориулсан сургалтыг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж, төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ. Тус сургалтанд нийт 46 албан хаагч хамрагдлаа.

“Улсын хошой аварга малчин”-аар Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Г.Майнбаяр, “Улсын аварга малчин”-аар Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Ц.Жаргал, Шивээговь сумын 2 дугаар багийн малчин Б.Ганхуяг нар тодорсон бол Баянтал сумын хоёрдугаар багийн малчин Доржпаламын Батболд “Алтан ишигний эзэн”-ээр, мөн багийн малчин Цэлхээгийн Бямбасүрэн “Алтан унаганы эзэн”-ээр тодорсон. Мөн аймгийн “Алдарт уяач” цол тэмдгээр 6, аймгийн аварга малчнаар 5 малчин шалгарлаа.

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага, өөрчлөх агуулга” сэдэвт хэлэлцүүлгийг  2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт 95 иргэн оролцож, саналаа өгсөн байна.

АЗДТГ, ХХААГ, ХХҮГ, Сүмбэр сумын ЗДТГ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран “Элбэг-дэлбэг цагаан сар”-2017 үзэсгэлэн худалдааг 02 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг үзэсгэлэн худалдаанд орон нутгийн 73 иргэн, Улаанбаатар хотын 4 иргэн, аж ахуйн нэгж, Архангай аймгийн 4 иргэн нийт 81 иргэн аж ахуйн нэгж, 80 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 40,3 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оноос оролцогчдын тоо 4, борлуулалтын орлого 10.8 сая төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

 

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

2017 оны 02 дугаар сарын орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө өссөн дүнгээр 960244,0  мянган төгрөг байхаас гүйцэтгэл 555274,3  мянган төгрөг  буюу 57,8 хувийн биелэлттэй байна. Улсын төвлөрсөн төсөвт 179420,0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 198544,7  мянган төгрөг төвлөрүүлж 110,7  хувийн гүйцэтгэлтэй байна.

2017 оны 02 дугаар сард авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 6869,9 мянган төгрөг, агаарын бохирдол 257,8 мянган төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн ирц 100 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн ирц 98,6 хувь, суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлангийн ирц 100 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн ирц 100 хувь байна.

Арьс шир болон ноосны урамшууллын 372 тайлан, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 152 тайлан, хөрөнгө борлуулсны орлогын 162 тайланг хүлээн авч, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах иргэдийн тайлан, материалыг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авлаа нийт 494 иргэний 268394,7 мянган төгрөгийн буцаан олголттой тайланг баталгаажуулсан.

Орон нутгийн төсвийн байгууллагуудад 732567,0 мянган төгрөг, ОНХНСангаас 48069,8 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 1610147,9  мянган төгрөгийн санхүүжилт олгосон.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан орон нутгийн 2017 оны төсвийг төсвийн программд бүрэн шивж оруулан Сангийн яаманд хүргүүлж, гүйлгээ хийх зарцуулах эрхийг нээлгэсэн.

2017 оны 01 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гаргаж аймгийн болон хэлтсийн цахим хуудсанд байршуулж хэвлэмэл хуудсаар 30 хэрэглэгчид тараасан.

            Аж үйлдвэрийн мэдээ гаргадаг зарим байгууллагын үйл ажиллагаа болон мэдээ тайлан  гаргалттай танилцаж статистикийн тухай хууль болон мэдээ гаргах талаар заавар зөвлөлгөө өгсөн.

            2011-2016 оны зарим үзүүлэлтээр инфографик бэлтгэж аймгийн болон хэлтсийн цахим хуудас, фэйсбүүкд байршууллаа.

Шилэн дансны цахим сайтад шалгалт хийж 2016 оны болон 2017 оны 01 дүгээр сарын мэдээллээ дутуу оруулсан 23 байгууллагад албан бичгээр мэдэгдэл хүргүүлж биелэлтийг хангуулж ажиллалаа. Шилэн дансны нийцлийн аудитаар өгөгдсөн албан шаардлагын хариуг аудитын газарт хуулийн хугацаанд хүргүүлсэн.

Сангийн яамнаас ирүүлсэн нэгдсэн удирдамжийн дагуу 2016 оны шилэн дансны мэдээллийг шалгаж байна. Шалгалтын явц 60 хувьтай байна.

 

            Нийгмийн даатгалын сангаас олгосон :Тэтгэвэр

 

Төрөл 2016.02.24 2017.02.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1406 881810,5 1465 500125,0 9
2 Тахир дутуу 287 124953,2 320 78650,0 33
3 Тэжээгчээ алдсан 124 53812 143 34210,0 19
4 Үйлдвэрийн осол 57 45926,5 54 24104,0 -3
Нийт дүн 1874 1106502,2 1982 637089,0

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

 

Төрөл 2016.02.24 2017.02.24
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 147 9525,0 206 13779,2
2 ЖБА тэтгэмж 48 51652,3 47 53424,5
3 Оршуулга 13 8060,0 13 13000,0
4 ҮОМШӨ-ХЧТА 1 1020,5 7 2796,2
5 Ажилгүйдэл 19 31904,0 37 70478,2
Нийт дүн 228 102161,8 310 153478,1

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2016.02.24 2017.02.24
Шинээр 62 66
Мөнгө тушаасан 358 448
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 19106,8 19479,6

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан бүрдүүлэх, түүнээс иргэд, байгууллагад лавлагаа, мэдээлэл өгөх ажлын хүрээнд хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан буюу www.legalinfo.mn сайт, төрийн мэдээлэл эмхэтгэлээс өдөр тутам сангаа баяжуулж, гар сангаас лавлагаа мэдээллийг байгууллага, иргэдэд өгч байна. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сайтаас шинээр гарч буй хууль эрх зүйн шаардлагатай мэдээллээ авч ашиглах талаар төрийн албан хаагчдад зөвлөж ажиллалаа.

         2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан, албан хаагчдад “Авлигын эсрэг хууль”, “Захиргааны ерөнхий хууль” сэдвээр мэдээлэл өгч ажилласан.

2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага, өөрчлөх агуулга” сэдэвт хэлэлцүүлгийг төрийн албан хаагчид, боловсрол, соёл, спорт, эрүүл мэндийн салбар, залуучууд, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулсан.

2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хууль сахиулах байгууллагын удирдлагуудын уулзалтыг хуваарийн дагуу Цагдаагийн хэлтсээс зохион байгууллаа.

Аймгийн хэмжээнд нийт 69 хүн 2016 оны хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлж Авлигатай тэмцэх газарт эхний байдлаар тайланг хүргүүлсэн. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны авлигын эсрэг төлөвлөгөөг боловсруулсан.

 

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЬ 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт  хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй нийт 113 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас гэмт хэргийн шинжтэй 39, захиргааны зөрчлийн шинжтэй 74 гомдол мэдээлэл бүртгэгдсэн.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 9, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 12 зөрчил илэрч, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын зөрчил 6, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, хэрүүл маргаан үүсгэж жижгээр танхайрсан зөрчил 45 гарсан.

        Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 9 хүнийг холбогдох хууль тогтомжийн дагуу 4.320.0 мянган төгрөгөөр, эрхийн үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 11 иргэнийг 2.640.0 мянган төгрөгөөр, гудамж талбай олон нийтийн газар болон гэр орондоо танхайрсан 44 иргэнийг 510.0 мянган төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажиллалаа.

         Нийтийн хэв журам хамгаалах, Замын цагдаагийн тасгийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд торгуулийн хуудас болон бэлэн бус торгуулийн машинаар 1337 иргэнийг 37.265.0 мянган төгрөгөөр торгож арга хэмжээ авсан.

“Сар шинэ“ нэгдсэн арга хэмжээний хүрээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын шатанд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн эрүүгийн хэргийг илрүүлэх зорилгоор 02 дугаар 09-ний өдөр говийн бүсийн уулзалт зөвлөлгөөнийг зохион байгуулан тус уулзалтанд Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид хамрагдсан.

            Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь аймгийн нутагт үйлдэгдсэн илрээгүй нийт 12 гэмт хэргийг нөхөн илрүүлж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулж байна.

            “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эргүүлийн 8 чиглэлд 16 алба хаагч өдөр бүр байгууллага, аж ахуйн нэгжийн томилгоот 3 албан хаагчийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 32 аж ахуйн нэгж байгууллагын 96 ажилтантай хамтран, давхардсан тоогоор офицер 42, ахлагч 102, олон нийтийн цагдаагийн ажилтан 12 удаа эргүүл шалгалтанд үүрэг гүйцэтгэсэн байна.

            Шинэчлэн батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 51 багш, Политехникийн коллежийн 71 оюутанд, ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн дунд, бага бүлгийн 71 сурагчдад “Хүүхдийн эрх, үүрэг”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”, “Гэр, сургуулийн замд аюулгүй зорчих нь” сэдэвт сургалтыг тус тус зохион байгууллаа.

            Цагдаагийн алба хаагчийн бие бялдрыг хөгжүүлэх, хил залгаа аймгийн цагдаагийн газар, хэлтсийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор говийн бүсийн цагдаагийн газрын аварга шалгаруулах сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнийг 02 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

 
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС НЬ: Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -28
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгасан -64
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -131
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо -33
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо -8
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -4
  • Үрчлэлтийн бүртгэлийн тоо -1
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -1
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо-13
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо-13
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -51
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -47
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -74

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр::

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл  –  5
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 5
  • Гэрээний бүртгэл – 23
  • Барьцааны гэрээний бүртгэл – 194
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга – 2

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -322
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 45-ыг олгож нийт 1064 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна.

 

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА НЬ: Тайлангийн хугацаанд хэргийн газрын үзлэгт нийт 15 удаа оролцож, үүнээс хүн амины хэргийн газрын үзлэгт 1, хулгайн 5, зам тээвэр ослын 6, бусад хэргийн 3, цогцосны задлан шинжилгээнд 1 удаа оролцож хэргийн газраас гарын мөр 23, гутлын мөр 4, бусад ул мөр эд мөрийн баримт 21, тээврийн хэрэгслэлийн мөр 9-ийг бэхжүүлэн хураан авч, хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжлэх зэрэг ажиллагааны 361 гэрэл зургийг боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан байна.

Нийт  кримналистикийн 3 шинжилгээ хийснээс гарын мөрийн 2, үүнээс үгүйсгэсэн 2, мөр судлалын шинжилгээ 1, үүнээс нотолсон 1 дүгнэлт гаргасан. Тайлант хугацаанд химийн шинжилгээ 2, биологийн шинжилгээ 1 тус тус хийсэн байна.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 82 хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 20, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 22, хөнгөн гэмтэл 39, хүндэвтэр гэмтэл 1 байна.

Тайлант хугацаанд эд эсийн шинжилгээг 1 хийснээс тус албаны харьяалагдах нутаг дэвсгэрийн 1 шинжилгээ байна.

Гарын мөр улсын нэгдсэн Папилон санд 9 хүний гарын дардас оруулж, хэргийн газраас бэхжүүлсэн 4 ширхэг гарын мөрийг Папилон санд кодлон оруулсан.

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА НЬ: Шийдвэр гүйцэтгэлийн 2017 оны 01 дүгээр сарын үлдэгдэл 157 гүйцэтгэх хуудасны 820982,2 мянган төгрөгийн баримт бичиг дээр 2017  оны 02 дугаар сарын байдлаар шүүхээс 17 гүйцэтгэх хуудасны 90851.4 мянган төгрөгийн баримт бичиг,  хүүхдийн тэтгэлэг 1 хүлээн авч нийт 173 гүйцэтгэх хуудасны 992089.6 мянган төгрөгийн баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг  явуулж байна.

02 дугаар сард 173 гүйцэтгэх хуудасны 992089.6 мянган төгрөгийн баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж 14 гүйцэтгэх хуудасны 8392.4 мянган төгрөгийн баримт бичгийг бодитой дуусгавар болгож, Шийдвэр гүйцэтгэх албаны данснаас төлбөр авагч болон тэтгэлэг авагч нарт 10422,1 мянган төгрөгийг шилжүүлж, дансандаа 4874,5 мянган төгрөгийн үлдэгдэлтэй.

Шийдвэр гүйцэтгэгч нар маршут гарган Баянтал сум, Шивээговь сумдад очиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгч нартай уулзаж, тэмдэглэл хөтөлж, сайн дураар биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах бичиг хүргүүллээ.

Одоогоор нийт ажиллагаатай 159 гүйцэтгэх хуудас, түдгэлзүүлсэн 9 гүйцэтгэх хуудасны үлдэгдэлтэй байгаа бөгөөд цаашид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, түдгэлзүүлсэн гүйцэтгэх хуудасны тоог бууруулах зорилт тавин, төрийн албан хаагчид тавигдах  ажил үйлчилгээний стандартыг мөрдлөг болгон  ажиллаж байгаа болно.

Нийт 126 ялтанд “Аз жаргалтай амьдралынхаа дадал зуршлыг хөгжүүлэх”, ”Гар байхгүй, хөл байхгүй, уйтгар гуниг байхгүй”, ”Урам үг өөртөө итгэлтэй байх”, ”Ааваа намайг уучлаарай”, ”Итгэл, урам, эрч хүч хайрлах” сэдвээр цахим сургалтыг зохион явууллаа.

Мэргэжил эзэмшүүлэх хөдөлмөрийн дадлага олгох сургалтыг аймгийн Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежтэй хамтран ”Уул уурхайн хүнд машин механизмын операторчин”, “Барилгын цахилгаанчин”, “Нөхөн сэргээлт” зэрэг 3 мэргэжлээр 45 ялтанд мэргэжил онолын сургалтыг зохион байгуулан явуулж байна.

Тайлангийн хугацаанд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын даргад 2, ангийн даргатай биечлэн уулзах 3, хорих 429 дүгээр ангийн даргад 3, аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1, ангийн санхүүд 1, аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2 нийт 12 ялтны өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч албаны даргад танилцуулан холбогдох байгууллага, албан тушаалтанд албан бичгээр хүргүүлэн шийдвэрлэж ажиллалаа.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР НЬ: Говьсүмбэр Нефть хангамжийн салбар, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Сүмбэр сумын 1 дүгээр цэцэрлэг зэрэг байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийлгэж заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын өгсөн “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай дэд зөвлөлийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулах” үүргийн дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны А/37 дугаар “Байнгын ажиллагаатай зөвлөл байгуулах тухай” захирамжаар “Аймгийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ажиллах журам”-ыг баталж зөвлөлийн бүрэлдэхүүнийг 13 хүний бүрэлдэхүүнтэй томилсон.

Онцгой байдлын газрын даргын 2017 оны 1 дүгээр сард баталсан “Төрийн захиргааны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, норм стандартын хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу хамрагдвал зохих обьектыг 100% буюу 13 байгууллагад гамшгаас хамгаалах болон галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж 25 зөрчил дутагдал  илрүүлэн 2 зөрчлийг газар дээр нь арилгуулж 23 зөрчлийг арилгуулахаар гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 2-г, мэдэгдэл 4-ийг тус тус бичиж Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай  хууль тогтоомжийн талаар нийт 72 иргэнд яриа таниулга хийж, зааварчилгаа өгч ажилласан.

Сүмбэр сумын айл өрхөд Уламжлалт сар шинийн баяр болохтой холбогдуулан гаргасан “Аюулгүй өрх, аюулгүй гудамж” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг 457 өрхөд хийж, 145 зөрчил илрүүлэн, 44 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 101 зөрчлийг арилгуулахаар 1159 хүнд анхааруулга сэрэмжлүүлгийг өгч ажилласан.

2017 оны 02 дугаар сард аюулгүй байдал эрх зүйн үндэс хичээлийг 4 удаа 4 цагаар давхардсан тоогоор 168 албан хаагч, гамшгийн менежмент хичээлийг 2 удаа 2 цагаар давхардсан тоогоор 27 офицер бүрэлдэхүүн, ёс зүйн хүмүүжил хичээл 4 удаа 4 цагаар давхардсан тоогоор 168 албан хаагч, цэргийн хэрэг, жагсаалын бэлтгэл хичээл 2 удаа 2 цагаар давхардсан тоогоор 82 албан хаагч, тусгай бэлтгэл хичээлийг 4 удаа 4 цагаар давхардсан тоогоор 129 ахлагч бүрэлдэхүүн, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хичээл сургалтыг ээлжинд гарах бүрт 7 удаа 35 цагаар давхардсан тоогоор 196 албан хаагчид, Улсын нөөцийн салбарын энгийн ажилтны сургалтыг 4 удаа 4 цагаар 23 ажилтанд тус тус зохион байгууллаа.

2 дугаар сард гал унтраах тархалтын сургуулийг Шунхлай ШТС, “Ганзам” дэлгүүр, Төмөр замын Замын 3 дугаар анги, Сод-монгол ШТС зэрэг газруудад гарсан гал түймрийг унтраах шуурхай төлөвлөгөөг тодотгон 8 цагийн хугацаатай сургалт, дадлагыг зохион байгуулахад аж ахуйн нэгж, байгууллагаас 27 ажилтан, Онцгой байдлын газар, ангиас 31 албан хаагч нийт 58 ажилтан, албан хаагч хамрагдаж тактикийн алдаа дутагдалгүй, техникийн сааталгүй ажилласан.

            “Уламжлалт сар шинийн баяр болохтой холбогдуулж гэр хороолол, орон сууцны айл өрхөд “Аюулгүй гудамж” нэгдсэн арга хэмжээний шалгалтын удирдамж”-ийн дагуу иргэдийг гамшиг, гал түймрийн аюулаас амь нас, эд хөрөнгийг урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдлэг олгох, гал түймрийн эрсдлийг бууруулах үзлэг шалгалтыг 2017 оны 02 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аймгийн хэмжээнд 2017 оны 2 дугаар сард  обьектын гал түймрийн дуудлага 4 удаа ирснээс зөрчлийн 3 дуудлагаар ажиллаж, 1 гал түймэр дээр 2 автомашинтай 6 албан хаагч 3 цаг ажилласан бөгөөд уг гал түймрийн улмаас иргэдэд 50 000 төгрөгийн  хохирол учирсан байна.

ОБЕГ-н даргын А/278 дугаар тушаал, Онцгой байдлын газрын  даргын А/25 дугаар тушаалын дагуу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Монгол улсын Төрийн далбааг цэнгүүлж, өргөсөн тангаргаа давтан, төрийн дуулал дуулж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд бие бүрэлдэхүүн бүрэн хамрагдлаа.

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР НЬ: Төлөвлөгөөт бус шалгалт 4, урьдчилан сэргийлэх хяналт 1 хийж, дүгнэлт 1, албан шаардлага 2 гаргаж, 1 иргэнд 50,0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулсан.

      Сар шинийн баяртай холбогдуулан хүнсний худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний 18 аж ахуйн нэгжийн 28 ажилтанг хамруулан 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Хүнсний худалдаа үйлчилгээнд тавигдах шаардлага-хүнсний аюулгүй байдал” сэдэвт салбарын сургалтыг явуулж, хүнсний худалдаа үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, эрүүл ахуйн зохистой дадал, дотоод хяналтын талаар мэдээлэл өгч, цаашид орон нутгийн хэмжээнд хүнсний салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хүнсний аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтанд 23 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулан явуулахад шалгалтын явцад 64 зөрчил илрүүлж, зөрчлийн 32 буюу 50 хувийг газар дээр нь арилгуулж, хадгалалтын хугацаа хэтэрсэн 11 ширхэг 19800 төгрөгийн түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, хадгалалтын горим баримтлаагүйгээс чанар, аюулгүй байдал нь алдагдсан зөрчилтэй 25 нэрийн 176 ширхэг 380300 төгрөгийн бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авч, баталгаажилтгүй архины 2, давсны 2 дээжийг шинжилгээнд хамруулж, 2 газарт 6 заалт бүхий албан шаардлага хүргүүлсэн. Хяналт шалгалтын явц 75 хувьтай явагдаж байна.

Манай аймагт архи, согтууруулах ундаа худалдан борлуулж буй цэгийн тоог насанд хүрэгсдийн тоотой харьцуулсан судалгааг гаргалаа. Судалгаагаар аймгийн хэмжээнд 41 цэг ажиллаж байгаа нь 246 хүнд нэг цэг ногдож байгаа нь харагдаж байна.

           Аж ахуйн нэгж, байгууллага болон хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчдаас ирүүлсэн ус 8, хүнсний бүтээгдэхүүн 34, архины 2 дээжинд тус бүр 2-11 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг гүйцэтгэхэд шаардлага хангахгүй сорьц 2 илэрсэн байна.

 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Боловсролын чиглэлээр: “Ирээдүйн мянгат” математикийн уралдаан 5-р сургууль дээр зохион байгуулагдлаа.

“Цэцэрлэгийн багшдаа баярлалаа” дууны 25 жилийн ойг тохиолдуулан БСШУС-ын яам, ONTV телевизтэй хамтран зохион байгуулж байгаа нэвтрүүлэгт 2 багш оролцлоо.

Соёл, урлагийн чиглэлээр:  Соёл, урлагийн талаар баримталж буй бодлого, хөтөлбөр цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлох сургалтыг зохион байгуулсан.

СӨБ-ын бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд “Цагаан сар ба ёс заншил” өдөрлөгийг зохион байгуулсан. Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 6-р ангийн сурагчдад “Боржигины ёс заншил” видео хичээлийг үзүүлсэн.

Аймгийн Нийтийн номын сангаас Төрийн шагналт Р.Чойномын 80 насны ойд зориулсан уран бүтээлийг нь танилцуулах, сурталчлах үзэсгэлэнгийн арга хэмжээ зохион байгууллаа.

Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр: Аймгийн Засаг даргын 2017 оны А/29 тоот захирамжаар аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийг шинэчлэн байгуулсан ба сумдын Засаг дарга нарт сумын Хүүхдийн төлөө зөвлөл байгуулан ажиллах талаар үүрэг болгоод байна.

Хүүхдийн хөгжил оролцооны чиглэлээр: Өсвөр насны хүүхдүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх  “Y-PEER “сургалтыг зохион байгууллаа.

Аймгийн хэмжээнд хамгаалал шаардлагатай байгаа хүүхдийн эрсдлийн түвшин тогтоох, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, хариу үйлчилгээг үзүүлэх “Хүүхдийн эрсдлийн түвшин тогтоох программ”-ыг ажлын хэрэгцээнд нэвтрүүлсэн.

“Хүүхдийн эрхэд суурилсан хүүхдэд ээлтэй орон нутгийн засаглал” хэлэлцүүлгийг “Оролцоод хөгжье” клубын хүүхдүүдтэй хамтран зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн үр дүнд орон нутгийн удирдлагууд хүүхдүүдтэй хамтарч ажиллах ажлын төлөвлөгөө гаргаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талаар ярилцлаа.

Ардын болон хүүхдийн дууны “Дуулах өв” уралдааныг бага нас, дунд нас, ахлах гэсэн 3 насны ангиллаар зохион байгуулж, нийт 44 хүүхэд оролцсон.

 

Эрүүл мэндийн чиглэлээр:  Эрүүл мэндийн статистик  үзүүлэлт:

 

Үзүүлэлт

2016 îíû 02 ñàð

2017 оны 02 сарын 20-ны байдлаар

Төрсөн эх 59 38
Гэрийн төрөлт 0 0
Амьд төрсөн хүүхэд 58 38
Амьгүй төрөлт 0 0
Нас баралт 13 14
Эмнэлгийн нас баралт 2 1
Хоног болоогүй нас баралт 1 1
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 0
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0 1
Эмнэлгээс гарсан хүний тоо 763 698
Амбулаторийн үзлэг 20744 15194
Халдварт өвчин 31 26

Эм, эмнэлгийн хэрэгслийн 24 багцад нийт 15 эм ханган нийлүүлэх байгууллага тендер ирүүлсэнээс 21 багцад шалгарсан 8 эм ханган нийлүүлэх байгууллагатай 274,773,299 төгрөгийн гэрээ байгууллаа.

 “Бага насны хүүхдийн хооллолт”, “2-5 настай хүүхдийн онцлог”, “Хоол хүнсээр дамжих халдвар”, “Хооллолтоос үүдэх эмгэг” зэрэг сэдвээр 0-59 сартай хүүхэдтэй ээжүүдэд сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар хоол хийх  явцад  гэдэсний бүлгийн нянгаар үүсгэгддэг халдварт өвчин, дамжих замыг тайлбарлан таниулж, урьдчилан сэргийлэх зөвлөлгөө мэдээлэл өглөө.

“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх нь” төслийн хүрээнд Шастины нэрэмжит Улсын III дугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн эмч, сувилагч нар аймгийн нэгдсэн эмнэлэгт, аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч, сувилагч Улсын III дугаар төв эмнэлэгт тус тус сэлгэн ажиллууллаа.

Мөн төв эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгаас дурангийн мэс заслын тусламж үйлчилгээ, тэвшилтэт арга технологийн талаар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарт ажлын байрны сургалт зохион байгуулж, 21 иргэнд амбулаторын үзлэг зөвлөлгөөг  үзүүллээ.

Биеийн тамир, спортын арга хэмжээ: 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр аймгийн спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-тай уулзалт хийн, сургалт зохион байгуулж, 15 спортын холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа.

            Залуу малчдыг дэмжих аяны хүрээнд малчдын дунд волейболын тэмцээнийг зохион байгуулж, 5 багийн тамирчид өрсөлдсөн.

            Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж, 32 бөх барилдаж аймгийн арслан Б.Гончигтавхай түрүүлж, аймгийн арслан Э.Мөнхбаатар үзүүрлэлээ.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газартай хамтран нийтийн Монгол бөхийн барилдааныг зохион байгуулж 32 бөх барилдлаа.

Хүүхдийн “Бидний лиг” сагсан бөмбөг, волейболын лигийн 2 дугаар тойргийн тоглолт  7 хоног бүрийн хагас, бүтэн сайнд амжилттай зохион байгуулагдаж байна.

“Чойр хөгжлийн лиг–2017” сагсан бөмбөгийн тэмцээнд 19 багийн тамирчид эрэгтэй, эмэгтэй, 30+  гэсэн төрлүүдэд 7 хоног бүрийн хагас, бүтэн сайн өдрүүдэд тоглолтоо хийж өрсөлдөж байна.

            Усан бассейнаар давхардсан тоогоор нийт 514 иргэн үйлчлүүлсэн. Давтан сургалт хөнгөлөлттэй үнээр хүүхэд 12,  том хүн 3 суралцаж, анхан шатны сургалт 4 хүүхэд, 1 том хүн, бүртгүүлэн хичээллэж байна

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр: 2 дугаар сард 62 ажилгүй иргэнийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд шинээр бүртгэж, 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт идэвхтэй ажил хайгчаар 438 бүртгэгдээд байна.

Ажил олгогч 6 байгууллагаас 15 ажлын байрны захиалга ирүүлснийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд бүртгэж, өөрийн байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбар, орон нутгийн КАТВ- ийн зарын сувгаар зарлан, бүртгэлтэй ажилгүй иргэдэд утсаар мэдээллийг хүргэж, ажил олгогчийн шалгуур хангасан 7 иргэнийг тохирох байнгын ажлын байранд зуучилсан.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээний хүрээнд ажил идэвхтэй хайж буй ажил олоход хүндрэлтэй 33 иргэнд ганцаарчилсан зөвлөлгөө өгч, ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн 43 сурагч, эцэг эхийн төлөөлөлд “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ? ” сэдэвт бүлгийн сургалтыг зохион байгуулсан.

 

 Нийгмийн халамж, үйлчилгээний чиглэлээр:

 

Үзүүлэлт Хүн тоо Мөнгөн дүн

/сая/

1 Халамжийн тэтгэвэр 225 48,269,640
2 Нөхцөлт мөнгөн тэтгэмж 193 21,826,140
3 Амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 219 19,027,330
4 Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 14 2,529,000
5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 46 1,571,560
6 Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж 371 18,954,640
7 Алдарт цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 5 1, 100, 000
8 Алдарт эхийн одонтой эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламж
9 Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
10 Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа
Нийгмийн халамжийн сангийн дүн 1073 113,278,310  

Ахмад настны нийгмийн хамгааллын хуулийн хүрээнд харьяалах байгууллага байхгүй нийт 578 ахмад настанд сар шинийн хүндэтгэл үзүүлэн банкаар дамжуулан тус бүр 10000 төгрөг буюу халамжийн сангаас нийт 5 780 000 төгрөгийг олголоо.

 

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Мал аж ахуйн талаар:

Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай МУЗГ-ын 322-р тогтоол, ХХААХҮСайдын болон аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу аймаг сумын өвс тэжээлийн аюулгүй нөөцийг бүрдүүлсэн.

Аймаг сумын өвс тэжээлийн аюулгүй нөөцийн бэлтгэл хангалт-2017.02.16-ны байдлаар

Сум, дүүргийн нэр Төлөвлөгөө /тн/ Бэлтгэсэн /тн/ Биелэлт /хувь/ Аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн зах зээлд борлуулах өвс, тэжээл /тн/
Өвс Тэжээл Өвс Тэжээл Өвс Тэжээл Өвс Тэжээл
À 1 2 3 4 5 6 8 9
Баянтал 50 30 47 8.9 94 30
Сүмбэр 50 30 94.8 4.8 189.6 16 140
Шивээговь 50 30 23.6 6.7 47.2 22.5
Сумын дүн 150 90 165.4 20.4 110.3 22.7
Аймгийн аюулгүйн нөөц 25 4 146.7 4.5 586.8 114
Нийт дүн 175 94 312.1 24.9 126.9 26.6 140

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 394-р тогтоолын дагуу арьс, шир бэлтгэн үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдийн урамшуулалд хамруулахаар 85 өрхийн 1545 баримтыг цахим санд бүртгэн баталгаажуулсан.

Аймгийн Засаг даргын 2017 оны 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах, малчдын өвөлжилттэй газар дээр нь танилцах, тэдний санал бодлыг сонсох, төрөөс малчдын талаар баримталж буй бодлого, шийдвэрийн талаар танилцуулах зорилгоор 2017 оны 2 дугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд Баянтал, Шивээговь суманд ажиллалаа. Нийт 32 малчин өрхөөр орж, өвөлжилтийн байдалтай танилцан, ХХААХҮЯ-аас барьж буй бодлого, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, үржлийн ажил үйлчилгээг технологит хугацаанд зохион байгуулах, арьс, шир ноосны урамшуулалд хамрагдахад анхаарах асуудал, бэлчээр сайжруулах, хамгаалах чиглэлээр мэдээлэл өгч, гарын авлага материал тараалаа.

Хүнс, газар тариалангийн талаар: Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн мэдээ: Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн мэдээг аймгийн төвийн болон сумдын иргэд ихээр үйлчлүүлдэг зах, дэлгүүр, сүпермаркетуудаас авч нэгтгэснийг өнгөрсөн сартай харьцуулбал 18 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч, 3 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурсан, бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Үүнээс үхрийн мах /ястай/ 500 төгрөгөөр, үхрийн мах /цул/ 500 төгрөгөөр, хонины мах /ястай/ 500 төгрөгөөр, адууны мах /ястай/ 250 төгрөгөөр, ямааны мах /ястай/ 250, ямааны мах /цул/ 500 төгрөгөөр, төмс /монгол/ 50 төгрөгөөр, байцаа 300 төгрөгөөр, манжин 500 төгрөгөөр, сонгино /бөөрөнхий/ 150 төгрөгөөр, элсэн чихэр 50 төгрөгөөр, сүү задгай 500 төгрөгөөр, талх 50 төгрөгөөр, өндөг /монгол/ 50 төгрөгөөр, өндөг /орос/ 25 төгрөгөөр, алтан тариа задгай 2-р зэрэг 20 төгрөгөөр тус тус өсч. Цагаан будаа /задгай/ 50 төгрөгөөр, алтан тариа савлагдсан д/дээд 25 төгрөгөөр, лууван 150 төгрөгөөр буурсан.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ /төг/ Доод үнэ /төг/ Өссөн буурсан үзүүлэлт /+-/
1 Үхрийн мах Ястай 5500 5000 +500
Цул 7000 6500 +250
2 Хонины мах Ястай 4500 4000 +250
Цул 5500 5000 +500
3 Адууны мах Ястай 4500 4000 +250
Цул 5000 4000 +500
4 Ямааны мах Ястай 3500 3000 +250
Цул 4500 4000 +500
5 Тахианы мах Гуя 7200 7000
Мөч 7500 7000
6 Лууван Монгол 1000 900 -150
Хятад
7 Төмс Монгол 800 600 +50
Хятад
8 Байцаа Монгол 2200 1500
Хятад
9 Чинжүү Монгол 5000 4000
Хятад 4200 3500
10 Манжин Монгол 1000 750 +500
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 2500 1300 +150
Хятад 1000 900
12 Улаан лооль Монгол 5000 3500
13 Өргөст хэмх Монгол 4000 2500
14 Элсэн чихэр 2300 2200 +50
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад 2400 2000 -50
Шар слава 1кг 2200 2000
Гурвалжин слава 1 кг 3500 3000
16 Сүү Задгай 2000 1500 +500
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 2000 1800
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй 2700 2400
18 Талх Чойр /Шивээ/ 1800 600 +50
19 Өндөг ОХУ 350 320 +25
Монгол 350 320 +50
20 “Алтан тариа” гурил Задгай дээд 1450 1300
Задгай 1-р зэрэг 1000 860
Задгай 2-р зэрэг 900 880 +20
Савлагдсан д/дээд 1650 1400 -25
Савлагдсан дээд 1500 1300
Савлагдсан 1-р зэрэг 1150 920
Савлагдсан 2-р зэрэг 950 900
21 Ургамлын тос Олейна 4800 4500 +400
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 750

Мал эмнэлгийн үйл ажиллагааны талаар: Энэ онд 97.0 мян.тол мал, амьтныг ужиг халдварт 12 төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд, 275.4 мян.тол малыг паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд, 7.2 мян.тол малыг оношилгоо шинжилгээнд, 69.1 мян.м2 хөдөө аж ахуйн гаралтай талбайг ариутгал халдваргүйтгэлд хамруулах төлөвлөгөөтэй байна.

Улсын Биокомбинат ТӨААТҮГазраас ужиг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 3 нэр төрлийн вакцин нийлүүлэгдэж, Сумдын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасагт хүргүүлэв.

2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар мал, амьтны халдварт, гоц халдварт өвчин гараагүй тайван байна.

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,
ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Байгаль орчин, аялал жуулчлалын талаар: 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүмбэр сумын “Малчдаа сонсъё” уулзалт зөвлөлгөөнд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтэн, албан хаагчид үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, хээрийн түймэр, хууль бус ан агнуур, аялал жуулчлалын чиглэлээр хийгдсэн гарын авлага тарааж нийт 50 иргэнээс санал асуулга авсан.

Тус зөвлөлгөөнөөр тогтвортой хөгжлийн тухай товч ойлголт, цөлжилтийн өнөөгийн байдал, бэлчээрийн зүй зохистой менежмент, байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны талаар болон цаашид иргэдийн оролцоог байгаль хамгаалах үйлсэд нэмэгдүүлэн хамтран ажиллах талаар товч илтгэл тавьж, байгаль орчны талаар хийж хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөлдлөө.

Сар шинийн баярыг тохиолдуулан бүх нийтийн их цэвэрлэгээг баг тус бүрээр 2017 оны 2 дугаар сарын 11-19 өдрийн хооронд зохион байгууллаа. Цэвэрлэгээнд нийт 397 иргэн хамрагдаж, 3.5 тн хог хаягдлыг цэвэрлэлээ.

Тээвэр, авто замын талаар: Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг оношилгоонд 02 дугаар сард 99 өссөн дүнгээр 162 тээврийн хэрэгсэл хамрагдлаа.

Хот хооронд 4786 иргэн, аймаг хооронд 56 иргэн, сум хооронд 172 иргэн зорчиж, 79 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн орлогод 20.7 сая төгрөг төвлөрүүлж, 23 хувийн биелэлттэй байна.

     Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын хаягжилт, нэрийн зургийг албан хэрэгцээний зориулалтаар, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын Газар өмчилж аваагүй тодорхойлолтыг 33 иргэнд гаргаж өглөө.

      Газар хөдлөлт гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах ажлын хүрээнд орон нутагт ашиглагдаж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн орон сууцны барилгын бүтээц хийцийн талаарх нарийвчилсан судалгааг гаргалаа.

    Баянтал сумын Засаг даргын Тамгын газартай 2017 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх гэрээ байгуулан, гэрээний дагуу 4 дүгээр сургуулийн дотуур байрны засварын ажилд хяналт тавьж байна.

Орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны талаар: 2017 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар сумдын гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр усны шугамд холбох ажлын зураг төсөв боловсруулах, Усалгаа арчилгааны, ус зөөвөрлөх зориулалтын автомашин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлуудыг тендер шалгаруулалтуудыг зарлаад байна. Сонгон шалгаруулалтын зарыг www.govisumber.gov.mn www.haaa.gs.gov.mn цахим хуудас болон Монголын үнэн сонинд нийтлүүлсэн.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

БАЯНТАЛ СУМ: Баянтал сумын онцгой комисс 2 дугаар сарын 01-ний өдөр анхныхаа хуралдааныг хийлээ. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумын холбогдох албан тушаалтнуудтай хамтарч хөдөөгүүр явж малчидтай уулзсан ажлын хэсгийн мэдээлэлтэй танилцав.

02 дугаар сарын 06-ны өдөр “Их Боржигин-2017” шагайн харваан наадам зохион байгуулагдлаа. Тус наадамд 37 багийн 300 гаруй шагайчид оролцсоноос 1-р байрт Өвөрхангай,  2-р байрт Улаанбаатар, 3-р байрт Говьсүмбэр аймгийн баг тамирчид орлоо. “Оюут боржигин” ХХК, “Их баян сүлдэт” ХХК, “Баянтал” цайны газар зэрэг аж ахуйн нэгжүүд тэмцээний ивээн тэтгэгчээр ажиллалаа.

    Суманд интернэт тавих ажлыг “Их Зэст Хөгжил” ХХК-тай ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 5,000,000 төгрөгийн гэрээ байгуулан ажиллаж байна.

         “Баянтал сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн биелэлтийг хангах ажлын хүрээнд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 4-р сургуулийн сурагчдын дунд “Засаг даргын нэрэмжит математикийн олимпиад”-ыг зохион байгуулахад зориулж Засаг даргын Тамгын газраас 100,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ.

Газар өмчлөл болон өвөлжөө хаваржааны эзэмшлийн газрын зөрчил арилгах Засаг даргын орлогчоор ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/07 тоот захирамжаар байгуулагдаж ажлаа эхлүүлээд байна.

2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар орон нутгийн орлогын  гүйцэтгэл 1.265.0 мянган төгрөг төвлөрүүлсэн байна.

Орон нутгийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 25.505.0 мянган төгрөг, гүйцэтгэл 20.490.1 мянган төгрөг байна. Үүнээс цалин хөлсөнд 13.050.3 мянган төгрөг нийгмийн даатгалын шимтгэлд 402.0 мянган төгрөг зарцуулаад байна.

Улсын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 80.086.0 мянган төгрөг, гүйцэтгэл 67.601.3 мянган төгрөг байна. Үүнээс цалин хөлсөнд 33.904.5 мянга, нийгмийн даатгалын шимтгэлд 3.966.9 мянган төгрөгийг тус тус зарцуулсан.

Орон нутгийн төсвийн байгууллагын өглөг 4.291.7 мянган төгрөг, орон нутгийн төсвийн байгууллагын авлага 2,647,6 мянган төгрөг, тусгай зориулалтын төсвийн байгууллагын авлагагүй, тусгай зориулалтын байгууллагын өглөг 1,029,0 мянган төгрөг, нийт өглөг 5,320,8 мянган төгрөг  байна.

Аймгийн ИТХ, сумын ИТХ, ЗДТГ-аас 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 80 тонн нүүрсийг хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхлээгүй, ахмад настан болон гэр хорооллын айл өрхүүдэд 1 тонн нүүрсийг 3000 төгрөгөөр тооцож олгох ажлыг амжилттай зохион байгуулж нийт 37 өрх айл хамрагдлаа.

Аймгийн ХХААГазрын дарга, мэргэжилтэн болон сумын МЭҮТасгийн дарга, 1-р багийн Засаг дарга, газрын даамал нар хамтран 2 дугаар сарын 01-ний өдөр хөдөөгүүр явж 14 малчин өрхийн цаг үе, өвөлжилтийн байдалтай танилцаж, өвс тэжээлийн хүрэлцээ, отор нүүдлийн талаар иргэдийн санал гомдлыг сонсож өвс тэжээлийн захиалга авлаа. Гадны аймаг сумаас оторлож байгаа малчдаас бэлчээр чөлөөлүүлэх, бэлчээр ашиглалтын  төлбөр барагдуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Төв аймгийн Баянцагаан, Сэргэлэн сумдаас оторлож байгаа 6 малчин өрхөөс төлбөрийг барагдуулж, бэлчээр чөлөөлүүлэх ажил хийгдэж байна.

Багийн Засаг дарга, Мал эмнэлэг үржлийн тасаг, Байгаль орчны байцаагч нар хамтран малчдын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж өвөлжилт хүндрэх төлөв байдалтай таван өрхөд өвс тэжээл олгох ажил хийгдэж байна. Том малын зүй бус хорогдлоор 121 мал хорогдсон мэдээтэй байна.

Сумын ИТХ-аар батлагдсан 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Лүн хороололд 100 иргэнд, 16-р зөрлөгт 40 иргэнд, Сүлд хороололд 14 иргэнд газар өмчлүүлэхээр тусгагдсаны дагуу газар өмчлөх өргөдлийг хүлээн авч Лүн хороололд 31 өргөдөл, 16-р зөрлөгт 15 өргөдөл, Сүлд хороололд 14  өргөдөл ирснийг шийдвэрлэсэн. Өргөдөл хүлээн авах ажил үргэлжилж байна.

Сар шинийн баярыг угтаж бүх нийтийн их цэвэрлэгээг 2 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж ЗДТГ-ын ажилтан албан хаагчид болон иргэд албан байгууллагуудаас 36 хүн  идэвхтэй оролцож 3,5 тонн хог цэвэрлэсэн байна.

 

СҮМБЭР СУМ: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.

  1. Сүмбэр сумын  газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө батлах тухай
  2. Сүмбэр сумын агнуурын бүсийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай
  3. Сүмбэр сумын газрын үнэлгээний бүсчлэлийн хил зааг төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

2017 оны 02 дугаар сарын 19 –ний өдөр нийтийн Монгол бөхийн барилдааныг зохион байгуулж, 32 бөх барилдсанаас 4 дүгээр багийн залуу бөх н.Элбэгбаяр түрүүлж, н.Мөнх-Эрдэнэ   үзүүрлэлээ.

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн Тамгын газраас Захиргааны Ерөнхий хууль болон шүүхийн бүтэц, зохион байгуулалтын талаар Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад сургалт зохион байгуулсан.

 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Засаг даргын зөвлөлийн хурлаар  сумын “Алдарт уяач”-аар тодорхойлсон 6 иргэний материал, сумын аварга малчинд тодорхойлж ирүүлсэн 10 малчны шагналын материалыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 16.9 сая төгрөг гүйцэтгэл 12.8 сая төгрөг буюу 75,7 хувьтай байна.

Бэлчээр чөлөөлөх тухай сумын Засаг даргын албан даалгаврын дагуу ажлын хэсэг гаран    4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөр аймаг орон нутгаас өвөлжиж буй 2 өрхөд бэлчээр чөлөөлөх мэдэгдэх хуудас өгч ажиллалаа.

Инвест Ко-Оп Монгол” тал хээр ба говийн бүс төслийн багтай хамтран хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 5 хоршооны 26 иргэнд “ Малчдын хоршооны цогц загвар“ сургалтыг зохион байгууллаа.

Байгаль орчны бодлогын хүрээнд: Сумын хэмжээнд золбин нохой, муур устгалын ажлыг 2017 оны 02 дугаар сарын 13-15-ны өдрийн хооронд зохион байгуулан нийт 188 нохой устгаж, төвлөрсөн хогийн цэгт булж дарлаа. Уг ажилд ОНХСангаас 1504,0 мянган төгрөг зарцуулагдлаа.

2017 оны 02 дугаар сарын 11-19-ний өдрүүдэд зохион байгуулсан бүх нийтийн цэвэрлэгээнд нийт 548 иргэн орчин тойрныхоо хогийг цэвэрлэж 3 тн хог хаягдал ачууллаа.

 

ШИВЭЭГОВЬ СУМ: ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 5 удаа зохион байгуулж 11 асуудлыг хэлэлцэн баталсан байна.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Шивээ-Овоо хувьцаат компанитай хамтран сар шинийн баярыг тохиолдуулан сумын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр буюу тонн тутам нь 2000 төгрөгийн үнэтэй нүүрс олгох ажлыг зохион байгуулж 80 гаруй тонн нүүрсийг 33 өрхөд хувиарлан олгосон.

Аймгийн ХХААГазартай хамтран 2017 оны 2 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд сумын малчин өрхүүдээр нийт 600 гаруй км явж малчдын өвөлжилтийн байдал, бог малын хээлтүүлэгч ялган суурьлуулах талаар, малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарилгын гүйцэтгэлд хяналт тавих, хүний эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж ажилласан.

Сумын Засаг даргын зөвлөлийн хурлыг 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулж 7 асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд:

– Аймгийн “Алдарт уяач”-аар – Х.Төмөрбаатар

– Сумын “Сайн малчин”-аар – Б.Отгонбаатар

– Сумын “Алдарт уяач”-аар Л.Амаржаргал, Ч.Баттогтох

– Сумын мал сүргийг халдварт өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд хамруулах мал, шаардагдах эм бэлдмэлийн 2018 оны захиалга

– Сумын нутаг дэвсгэрт худалдаа явуулах түр зөвшөөрөл олгох журмын төсөл,

– Сумын “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийг 2017 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл,

– Сумын “Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг 2017 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл зэргийг хэлэлцлээ.

Сумын ИТХ-ын “Төлөөлөгчдийн нэг өдөр” өдөрлөгөөр “Мөсний баяр” арга хэмжээг албан байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн дунд 01 дүгээр сарын 11-ний өдөр 3 төрлөөр зохион байгуулж 8 багийн 80 гаруй тамирчид оролцсоноос 1, 2-р байрыг шалгаруулан шагнаж урамшуулсан.

Сар шинийн баярыг угтаж иргэдийн худалдан авалтыг нэг доороос хямд, чанартай бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжоор хангах, орон нутгийн бизнес эрхлэгчид, малчдын бүтээгдэхүүнийг сурталчилах зорилгоор сумын хэмжээнд “Элбэг дэлбэг цагаан сар” үзэсгэлэн худалдааг 2017 оны 02 дугаар сарын 13-ны зохион байгуулж 10 иргэн 13 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож 1.085.000 төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Сумын хэмжээнд нийтийн их цэвэрлэгээг  2  удаа зохион байгуулж  давхардсан тоогоор 28 аж ахуйн нэгж, байгууллагын 179 иргэн хамрагдаж 42 м3 хог хаягдлыг түүж цэвэрлэн төв хогийн цэгт ачиж зайлуулсан байна.

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us