– Төрийн албан хаагчийн анкет (шууд бөглөнө)
– Иргэний үнэмлэхийн хуулбар (хуулбарыг хавсаргана)
– Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах (1 PDF файл болгож хавсаргана)
– Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг (1 PDF файл болгож хавсаргана)
– Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл Цахим лавлагаа (1 PDF файл болгож хавсаргана)
– “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг (анкет хэсэгт татаж оруулна)
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт (хуулбарыг хавсаргана)
– Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас /e-mongolia системээс татан авах/ (хуулбарыг хавсаргана)
– Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар (1 PDF файл болгож хавсаргана)
– Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар (хуулбарыг хавсаргана)
– Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ (1-3 PDF файл болгож хавсаргана)
– Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia системээс татан авах/(хуулбарыг хавсаргана)