ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Лувсандоржийн Цэдэнсодном агсны нэрэмжит насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа.

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Лувсандоржийн Цэдэнсодном агсны нэрэмжит насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын нээлттэй тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 18-20 ны өдрүүдэд 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 26 багийн 208 тамирчид оролцож шилдгүүдээ шалгарууллаа.
Шагнал гардуулах арга хэмжээний үеэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Лувсандоржийн Цэдэнсодном агсны эхнэр Л.Цэцгээд хүндэтгэл үзүүллээ.
Эрэгтэйчүүдийн төрөлд:
1 дүгээр байр: “Залуу монгол-50” баг, тамирчид /Алтан медаль, шилжин явах Цом, Өргөмжлөл, 1 сая 200 мянган төгрөг /
2 дугаар байр: “Чойр өртөө” баг, тамирчид /Мөнгөн медаль, Өргөмжлөл, 1 сая төгрөг/
3 дугаар байр: Аймгийн “Засаг даргын тамгын газар” баг, тамирчид /Хүрэл медаль, Өргөмжлөл, 800 мянган төгрөг/
Эмэгтэйчүүдийн төрөлд:
1 дүгээр байр: “ Бизнес хөгжил” баг, тамирчид /Алтан медаль, шилжин явах Цом, Өргөмжлөл, 1 сая 200 мянган төгрөг /
2 дугаар байр: Залуу монгол-50” баг, тамирчид /Мөнгөн медаль, Өргөмжлөл, 1 сая төгрөг/
3 дугаар байр: “МАК цемент” баг тамирчид /Хүрэл медаль, Өргөмжлөл, 800 мянган төгрөг/
“Шилдэг Довтлогч”-оор:
Эрэгтэй: “Чойр өртөө” багийн тамирчин н.Батпүрэв
Эмэгтэй: “Бизнес хөгжил” багийн тамирчин Б.Солонго
“Шилдэг холбогч”-оор:
Эрэгтэй: “Засаг даргын тамгын газар”-ын багийн тамирчин Г.Амартүвшин
Эмэгтэй: “Залуу монгол-50” багийн тамирчин О.Эгшиглэн
“Тэгш тоглогч”-оор:
Эрэгтэй: “Залуу монгол-50” багийн тамирчин Э.Гансүх
Эмэгтэй: “Бизнес хөгжил” багийн тамирчин М.Энхжин
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Лувсандоржийн Цэдэнсодном агсны нэрэмжит “Шилдгийн шилдэг тамирчнаар”
Эрэгтэй: “ЗДТГ” багийн тамирчин А.Оч-гэрэл
Эмэгтэй: “Бизнес хөгжил” багийн тамирчин О.Пүрэвсүрэн
Мөн тэмцээний үеэр аймгийн БТСГ-ын ажилтан волейболын дасгалжуулагч Б.Баярмааг “Говьсүмбэрийн төлөө” медалиар шагналаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us