ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Монгол улсын “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаа зохион байгуулаа

Бүгд найрамдах улсыг тунхаглан, анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр буюу жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 20 дахь жилдээ зохион байгуулж буй “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуучуудын холбоо, Улсын бүртгэлийн Ерөнхий газар нар хамтран зохион байгуулж байна.
Энэ жил манай аймгийн хувьд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авч буй 234 залуус байна.
Иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээний хүндэт зочдоор аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга З.Баяндугар, аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Б.Наранбаатар нар оролцсон ба 16 настнуудын төлөөлөл сурлага, хөдөлмөр, урлаг спортоороо тэргүүлж, амжилттай суралцаж буй 32 сурагч “ИРГЭНИЙ АНДГАЙ” өргөн “ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ” болон “БАТЛАМЖ”-аа хүндэт зочдоос гардан авсан юм.
Мөн оролцогч хүүхэд залууст зориулан Залуучуудын холбооны гишүүн Э.Даваадорж “Эх оронч залуу” сэдвээр илтгэл танилцуулсан.
16 насанд хүрч Монгол улсын Иргэн болж байгаа хүүхдүүддээ цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.
      

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us