ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Ногоон гэрэл, цагаан шугам-2022” тэмцээн зохион байгуулагдлаа.

Аймгийн ГХУСАЗСЗөвлөл, Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасаг, Боловсрол шинжлэх ухааны газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороотой хамтран хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал хэвшил олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дүрмийн мэдлэгийг олгох, түгээх, сурталчлах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам-2022” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
👮Тэмцээний нээлтэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэл, Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Баярхүү, дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ганболд, Замын цагдаагийн тасгийн дарга, ахлах дэслэгч Ш.Билэгбадмарал болон бусад албаны хүмүүс, Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид оролцлоо.
👮Хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ЕБС-ийн 5 багийн 60 тамирчин оролцож шилдгүүдээ шалгарууллаа. Үүнд;
-“Тэргүүн” байр, Цом, Алтан медалийг Г.Сонинбат захиралтай 1 дүгээр сургуулийн баг,
-“Дэд” байр, Мөнгөн медалийг О.Одгэрэл захиралтай 5 дугаар сургуулийн баг, -“Гутгаар” байр, Хүрэл медалийг Б.Цэрэнням захиралтай 4 дүгээр сургуулийн баг тус тус байр эзэллээ.
       

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us