ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Боржигины хүүхдүүд” урлагийн нэгдсэн тоглолт монголын хүүхдийн анх удаа ордонд тоглогдлоо.

Боржигин өв соёлоо өвлөн уламжлагч, Тив, дэлхий , улс бүсийн чанартай тэмцээнүүдэд амжилт гаргасан авьяаслаг сурагчдын нэгдсэн тоглолтыг Говьсүмбэр аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Соёл, урлагийн газартай хамтран 250 авьяаслаг сурагчдын “БОРЖИГИНЫ ХҮҮХДҮҮД” урлагийн тайлан тоглолтыг 2022 оны 11 сарын 25-ны өдрүүдэд 2 удаа Монголын хүүхдийн ордонд анх удаа зохион байгууллаа.
Тоглолтоор дамжуулан орон нутгийнхаа хүүхдүүдийн авьяас чадвар, боржигин өв соёлоо сурталчлан таниулсан арга хэмжээ болж өнгөрлөө. Тоглолтын үеэр Монголын хүүхдийн ордны “Эрдэм” хүрэл медалиар 15 сурагч, “Эрдэм” мөнгөн медалиар 25 сурагч, “Эрдэм” алтан медалиар 20 сурагч, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүрэл медалиар 3 сурагч, мөнгөн медалиар 3 сурагч, алтан медалиар 3 сурагч, Монголын сурагчдын холбооны тэргүүний сурагчаар 6 сурагч, Авьяаслаг сурагчаар 5 хүүхэд шагнагдлаа. Мөн Соёл урлагийн Их сургуулийн Хөгжмийн Урлагийн Сургуулийн Багш, Хөгжмийн боловсрол хөтөлбөрт ур чадварын шалгалтгүй элсэх батламж 4 сурагч тус тус гардан авлаа.
Түүнчлэн тоглолтод хүүхдүүдээ бэлтгэн оролцуулсан Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагууд, дуу, хөгжмийн багш, бүжгийн багш нар болон эцэг эхчүүд, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн авьяас билгийг дэмжин хамтран ажилласан “Дэлгэрэх билэг” ХХК, “Восток Газпром” хувьцаат компани, “Шивээ овоо” хувьцаат компаний хамт олон удирдлагуудад талархал илэрхийлье.
   

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us