Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 22-ны 135 тоот захирамжаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах” ажлын хэсэг байгуулагдан Засгийн газрын хэрэг эрхлэх газраас “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага, өөрчлөх агуулга” сэдэвт хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймагт төрийн албан хаагчид, боловсрол, соёл, спорт, эрүүл мэндийн салбарын төлөөлөл, залуучууд, иргэдийн төлөөллийг хамруулсан хэлэлцүүлгийг Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран амжилттай зохион байгууллаа.