ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шуурхай зөвлөлгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

 

Өгөгдсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх байгууллага

Биелэлт

Хэрэгжилтийн хувь

1 Нохой устгах ажлыг зохион байгуулах Сумдын Засаг дарга нарт Шивээговь сум – Сумын ОНХСанд тусган, иргэнтэй гэрээ байгуулж 61 нохой, 5 муур устгасан.

Сүмбэр сум – 2017 оны төсвийн хуваарь ирээгүй хөрөнгийн шийдвэрлэгдээгүй тул 2 дугаар сард устгах ажил зохион байгуулахаар төлөвлөсөн.

Баянтал сум энэхүү үүргийн биелэлтийг ирүүлээгүй.

30

2 Томоохон худалдан авалт хийж байгаа Цагдаагийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, ШШГА, Политехник коллеж, ЭМГ, Сумдын ЗДТГ-т худалдан авах ажиллагааны чиглэлээр арга зүйн зөвлөлгөө өгч сургалт зохион байгуулах Орон нутгийн өмчийн газарт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Төрийн худалдан авах ажиллагааны статистикийг бэхжүүлэх төсөл /Р155815/-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд а. “Цахим худалдан авах ажиллагааны систем”, б. “Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох” сургалтыг 2017 оны 02 дугаар сарын 07-ноос 09-ний өдрүүдэд зохион байгуулах болсон тул аймгийн хэмжээнд томоохон худалдан авалт хийдэг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд 2017 оны 01-р сарын 10-ны өдрийн №10 тоот “Сургалтад хамрагдах тухай” албан бичгийг хүргүүлэн ажилласан.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, ШШГАлба, Эрүүл мэндийн газар, Сумдын ЗДТГазрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүдэд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөлгөөг тухай бүр өгч ажиллаж байна.

90

3 Аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/336 дугаар захирамжаар цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг зохион байгуулж байгаа тул ажилтан, албан хаагчдаа бүрэн хамруулах Сумдын ЗДТГ,

Бүх хэлтэс, агентлагууд

Аймгийн ЗД-ын захирамжаар 2017.01.09-нөөс 2017.01.20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан цэргийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх ёстой иргэдийн 89,6 хувь нь хамрагдлаа.

Шивээговь сум, Сүмбэр сум, ОБГ – Цэргийн шинэчилсэн бүртгэлд албан хаагчдаа 100 хувь хамруулсан гэж үүргийн биелэлтийг ирүүлсэн. Бусад хэлтэс, агентлагууд энэхүү үүргийн биелэлтийг ирүүлээгүй.

50

4 Сумдын удирдлагууд айл өрхүүдээр явж ажиллах Сумдын Засаг дарга нарт Шивээговь сум – Сумын удирдлагууд 1-р багийн айл өрхүүдээр явж эхлээд байна.

Сүмбэр сум – Сумын удирдлагууд 01 дүгээр сарын 28-наас 02 дугаар сарын 01-ний хооронд айл өрхүүдээр явах хуваарь гаргаад байна.

Баянтал сум энэхүү үүргийн биелэлтийг ирүүлээгүй.

30

Биелэлтийн дундаж хувь

50,0

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us