ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж “Байгууллагын дэргэдэх хүүхдийн өрөө”-г байгуулж байна.

Албан хаагчдын гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэг, хариуцлагаа биелүүлэх ажлын хүрээнд байгууллагын ажилчдын хүүхдүүдэд зориулсан ээлтэй орчин бүрдүүлж “ХҮҮХДИЙН ӨРӨӨ”-г байгууллагууд тохижуулж байна. Одоогоор аймгийн хэмжээнд 12 байгууллага хүүхдийн өрөөг тохижуулсан. Үүнд:
• Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /өдөр өнжүүлэх/
• Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар
• “Ус-Ду” ОНӨААТҮГ
• Политехник коллеж
• 1, 5-р цэцэрлэг
• Татварын хэлтэс
• Боржигин чуулга /хүүхдийн булан/
• Төрийн банк /хүүхдийн булан/
• “Гэзэгт ЗБН” -Дугуй дэлгүүр
• Шивээговь сумын Соёлын төв зэрэг байгууллагууд хүүхдийн өрөөг тохижуулаад байна.
Үүнээс “Ус-Ду” ОНӨААТҮГазар нь албан хаагчдын санаачлага, оролцоотойгоор хүүхдийн өрөөг тохижуулсан бөгөөд хараа хяналтгүй бага насны хүүхдийг гэрт нь үлдээдэг эрсдэлийг бууруулж, ажилчдын гэр бүлд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж байгаа байдалтай аймгийн Засаг дарга Г.Батзам, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл нар болон бусад холбогдох албан тушаалтнууд танилцлаа.
Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж буй байгууллагууддаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us