ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр “Цахилгаан түгээх сүлжээ” төхк-ийн 7 ажилтан орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гардан авлаа

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралдаанаас гарсан шийдвэр дэмжигдэж, Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний 190 дүгээр тогтоолоор “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Говьсүмбэр салбарын 7 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа ажилтнуудад үнэ төлбөргүй хувьчилж, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Аймгийн Засаг дарга Г.Батзам гардууллаа.
Мөн “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ий албан хаагчдад аймаг орон нутгийн бүтээн байгуулалтын талаар танилцуулан, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажилласан 3 албан хаагчыг “Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль”-иар шагнав.
   

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us