ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Ерөнхий боловсролын сургуулиудын үе үеийн төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан Засаг даргын нэрэмжит “Нөхөрлөл – 2022” спортын 3 төрөлт анхдугаар бага наадам зохион байгуулагдлаа

Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын үе үеийн төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан аймгийн Засаг даргын нэрэмжит “НӨХӨРЛӨЛ – 2022” спортын 3 төрөлт анхдугаар бага наадам 2022 оны 11 сарын 11-ээс 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотын “Уран ган” спорт цогцолборт зохион байгуулагдсан.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батзам, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан Спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Засаг даргын орлогч дарга Б. Анхбаяр, Монголын Волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Чингарьд, Биеийн тамир спортын газрын дарга Б.Буянтогтох, Сүмбэр сумын засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Шивээговь сумын засаг дарга П.Ганчимэг, Баянтал сумын засаг дарга Г.Анхбаяр, Шивээговь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Дэлгэрзаяа болон 1988-оноос 2021 оны нийт 31 төгсөлтийн 1300 гаруй тамирчид оролцлоо.
Наадмын ерөнхий шүүгч, Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч багш Б.Баярмаа аймгийн Засаг дарга Г.Батзамд рапорт өгч, Засаг дарга баг тамирчдадаа амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүлллээ.
Нийт тамирчдыг төлөөлж Монголын волейболын үндэсний дээд лигийн 2 удаагийн аварга Спортын мастер А.Очгэрэл тамирчны тангараг, шүүгчдийг төлөөлж Монголын волейболын холбооны улсын шүүгч Ц.Батбаатар шүүгчийн тангарагийг тус тус өргөлөө.
Аймаг, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан тамирчдадаа шагнаж урамшууллаа. Үүнд:
– 1996 оны төгсөгч Д. Азжаргал Монголын үндэсний олимпын хорооны “Алтан-Очир”
– 2002 оны төгсөгч Б.Баттуул “Олимпын –“Алдар одон”
– 1997 оны төгсөгч У.Мөнхбаатар “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан”- цол тэмдэг
– 1990 оны төгсөгч Ж.Эрдэнэбаатар “Говьсүмбэрийн төлөө медаль”
– 1998 оны төгсөгч Г.Мягмарсүрэн “Говьсүмбэрийн төлөө медаль”
 “Говьсүмбэрийн төлөө медаль”-иар 7 хүн, аймгийн “Засаг даргын жуух бичиг”- ээр 12 хүн тус тус шагнагдсан байна.
– 2002 оны төгсөгч Г.Анхбаатар Засгийн газрын тохируулагч агентлаг ”Биеийн тамир спортын улсын хорооны жуух бичиг”
– 2000 оны төгсөгч Б.Батболд Засгийн газрын тохируулагч агентлаг ”Биеийн тамир спортын улсын хорооны жуух бичиг”
Спортын цол зэргийн болзол хангасан тамирчдад үнэмлэх тэмдэгийг гардууллаа.
– 1995 оны төгсөгч Г.Батхүрэл Сагсан бөмбөгийн спортын дэд мастер цол тэмдэг
– 1998 оны төгсөгч З. Болдбаатар Сагсан бөмбөгийн спортын дэд мастер цол тэмдэг
– 2006 оны төгсөгч Э.Энхтөр Сагсан бөмбөгийн спортын дэд мастер цол тэмдэг
– 2006 оны төгсөгч А.Түвшинжаргал Сагсан бөмбөгийн спортын дэд мастер цол тэмдэг
– 2008 оны төгсөгч С.Алтангэрэл Сагсан бөмбөгийн спортын дэд мастер цол тэмдгийг тус тус гардууллаа.
Спортын наадмын хүндэтгэлийн бамбарыг сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 7 удаагийн аварга ОУХМастер У.Мөнхбаатар мандаалаа.
Говьсүмбэр аймгийн хүндэтгэлийн дуугаар 2005 оны төгсөгч Цагдаагийн Сүлд чуулгын уран сайхны удирдаач, дуучин МУСТА Амарболд ая дууны мэнд дэвшүүллээ.
Мөн Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин МУСТА Отгонбат, 2007 оны төгсөлтийн “Х томьёо” бүжгийн хамтлаг, Дуу бүжгийн боржигин чуулгын уран бүтээлчид оролцож, нийт үе үеийн төгсөгчдөдөө мэндчилгээ дэвшүүллээ.
 
 
      
Спортын 3 төрөлт тэмцээний 1, 2, 3, 4-р байрыг шалгаруулж тус бүр өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнасан.
Иинхүү 3 өдрийн өдрийн турш хөлс хүч, авхаалж самбаа, ур чадвараараа гарган өрсөлдөн, Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын үе үеийн төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан Засаг даргын нэрэмжит “НӨХӨРЛӨЛ – 2022” спортын 3 төрөлт анхдугаар бага наадамд оролцож, үеийн нөхдөө манлайлан амжилт үзүүлэн анхны тодотголтой түүх бичэлцсэн та бүхэнд баяр хүргье.
30 жил уулзаагүй найзууд уулзаж, үе үеийн төгсөгчид хоорондоо танилцан, инээд хөөр бялхсан дурсамж дүүрэн өдрүүд болж өндөрлөлөө. Говьсүмбэр аймгаар овоглодог ахан дүүсдээ аймаг орон нутагтайгаа эргэх холбоотой байж, хамтарч ажиллахыг Аймгийн Засаг даргын нэрийн өмнөөс уриалж байна.
Мөн тэмцээнийг маань дэмжин оролцсон УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, 1996 оны төгсөлт, “ГЛОБАЛ ДИЗАЙН” ХХК, 1997 оны төгсөлт, “ТЭС СҮМБЭР” ХХК, 2007 оны төгсөлт “ОЮУН ЦАГААН ЭРДЭНЭ” хөдөлмөрийн бирж тус, тус дэмжиж ажилласанд баярласан талархсанаа илэрхийлье.
Түүнчлэн Нөхөрлөл-2022 тэмцээний оролцогчид маань Х.Түмэнжаргал хүүгийн хандивын аянд нэгдэж, 2009, 1989, 2002, 2006, 2009 болон нийт оролцогчдын зүгээс 6 сая гаруй төгрөгийг төвлөрүүлэн хандивлажээ. Х.Түмэнжаргал дүүдээ хагалгаа нь амжилттай болж хурдан эдгэрэхийг хүсье.
ХҮНДЛЭЛЭЭС НӨХӨРЛӨЛ
ГОВЬСҮМБЭР АЙМАГ 2022 ОН

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us