ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хууль, эрх зүйн хэлтэс хамтран шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг зохион байгууллаа. Барилдаанд улсын начин Ч.Батчулуун, аймгийн арслан О.Хангай, Т.Пүрэвсүрэн, Д.Түмэнжаргал, Б.Батзориг нараар манлайлуулсан улс аймгийн алдар цолтой 32 бөх зодоглолоо.

Хүчит бөхийн барилдааныг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам нээж үг хэлсэн юм.  Тэрээр, 1992 онд баталсан Ардчилсан шинэ Үндсэн хууль бол монгол хүний ажиллаж, амьдрах бүхий л эрх, эрх чөлөөг тунхаглаж, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, зах зээлийн харилцааны үндсэн зарчмуудыг баталгаажуулсан түүхэн баримт бичиг билээ. Энэ түүхэн баримт бичгийг боловсруулж, батлахад аймаг орон нутгаа төлөөлөн орсон Ш.Насанбуян, Н.Насаночир нар нь Говьсүмбэрчүүдийн бахархал болж байдгийг дурьдаад, барилдаанд оролцогчдод амжилт хүсье гэв.

Барилдааны нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Биеийн тамир, спортын газрын дарга, МУГДасгалжуулагч Л.Цэдэнсодном, Прокурорын газрын дарга н.Амгаланбаатар, Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан, “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Энхбаатар, барилдааны ивээн тэтгэгч “Осо констракшн” ХХК-ийн захирал Д.Отгонбаяр,  аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгчид болон албаны хүмүүс оролцлоо.

Барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харъяат, “Од” группын бөх аймгийн арслан Оргихын Хангай түрүүлж, Төв аймгийн Баяндэлгэр сумын харъяат, “Багануур” ХК-ийн бөх улсын начин Чулуунбаатарын Батчулуун үзүүрлэж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, “Борхойн өргөө” ХХК-ийн бөх аймгийн арслан Төмөрбаатарын Пүрэвсүрэн, Сүмбэр сумын харъяат, Ус цаг уур орчны шинжилгээний газрын бөх аймгийн арслан Батнасангийн Үүрцайх нар шөвгөрсөн байна. Мөн аймгийн арслан Б.Үүрцайх уран барилдааны тусгай шагнал хүртсэн юм.

Барилдааны үеэр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдаж байгаа барилдаануудад амжилттай барилдаж орон нутгаа сурталчилж байгаа аймгийн арслан Т.Пүрэвсүрэн, Э.Мөнхбаатар нарт зохион байгуулагчдын зүгээс мөнгөн шагнал, олон жил ард түмнээ баясган барилдаж, хүүхэд залуусыг бөхийн спортод оруулж байгаа аймгийн арслан Д.Түмэнжаргалд “Алтан булаг уул” ХХК-иас өргөмжлөл, мөнгөн шагнал олгосон юм.

Барилдааныг зохион байгуулахад шаардагдах хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Осо констракшн” ХХК, Д.Магвансүрэн, Т.Бат-Эрдэнэ, Л.Цэлмэг, Л.Жамбаасүрэн, Э.Энх-Од, А.Азбаяр, Ц.Энхбаатар, Б.Ганбаяр, Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Энхжаргал, Б.Мөнхзаяа, Б.Мандуул, уран бүтээлээ хүргэсэн Боржигин чуулгын уран бүтээлчид, хөлийн цэц Ш.Наранбаяр, тайлбарлагч н.Батнасан, гарын даа Б.Улаанхүү, засуул н.Батдалай, н.Цогтбаатар, А.Равдандорж, н.Алдарод нартаа талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд сайн сайхан бүхнийг хүсье. Та бүхнийг Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай

 

БАРИЛДААНЫ ДҮЙЗ:

 

Хоёрын даваа

 

  1. У.н Чулуунбаатарын Батчулуун /Төв.Баяндэлгэр/ – А.н Цогтбаатарын Намсрай /Говьсүмбэр.Сүмбэр/
  2. А.а Оргихын Хангай /Ховд.Буянт/ – А.н Цэгмидийн Батжаргал /Говьсүмбэр.Сүмбэр/
  3. А.а Төмөрбаатарын Пүрэвсүрэн /Говьсүмбэр.Сүмбэр/ – А.х Алтанхуягийн Тулга /Говьсүмбэр.Шивээговь/
  4. А.а Дагвадоржийн Түмэнжаргал /Говьсүмбэр.Сүмбэр/ – А.х Наранхүүгийн Эрхэмбаатар /Говьсүмбэр.Сүмбэр/
  5. А.а Батхуягийн Батзориг /Дорноговь.Хөвсгөл/ – А.х Ширнэндоржийн Алтангэрэл /Төв.Мөнгөнморьт/
  6. А.а Батнасангийн Үүрцайх /Говьсүмбэр.Сүмбэр/ – А.х Доржсүрэнгийн Батсүх /Төв.Баян/
  7. А.а Энхтөрийн Мөнхбаатар /Говьсүмбэр.Сүмбэр/ – А.з Александрын Амартөр /Говьсүмбэр.Сүмбэр/
  8. А.з Хүрэлбаатарын Баясгаланбаатар /Говьсүмбэр.Сүмбэр/ А.з Жаргалсайханы Баатарсайхан /Говьсүмбэр.Шивээговь/

 

Гурвын даваа

 

  1. У.н Ч.Батчулуун – А.х Ш.Алтангэрэл
  2. А.а О.Хангай – А.з Х.Баясгаланбаатар
  3. А.а Т.Пүрэвсүрэн – А.а Э.Мөнхбаатар
  4. А.а Д.Түмэнжаргал – А.а Б.Үүрцайх

 

 

Зохион байгуулагчид шөвгийн 4 бөхийн барилдааныг тойргоор барилдуулав.

Нэр 1 2 3 4 Оноо Байр
1 Ч.Батчулуун 0 1 0 1
2 О.Хангай 1 1 1 3 1
3 Т.Пүрэвсүрэн 0 0 1 1
4 Б.Үүрцайх 1 0 0 1

 

Даваа тэнцсэн тул 3 бөх тойргоор барилдав.

Нэр 1 2 3 Оноо Байр
1 Ч.Батчулуун 1 1 2 2
2 Т.Пүрэвсүрэн 0 1 1 3
3 Б.Үүрцайх 0 0 0 4

 

БАЙР ЭЗЭЛСЭН БАЙДАЛ:

Нэгдүгээр байр: Аймгийн арслан Оргихын Хангай /Ховд.Буянт/

Хоёрдугаар байр: Улсын начин Чулуунбаатарын Батчулуун /Төв.Баяндэлгэр/

Гуравдугаар байр: Аймгийн арслан Төмөрбаатарын Пүрэвсүрэн /Говьсүмбэр.Сүмбэр/

Дөрөвдүгээр байр: Аймгийн арслан Батнасангийн Үүрцайх /Говьсүмбэр.Сүмбэр/

undsen-khuuliin-udur-2017-01 undsen-khuuliin-udur-2017-02 undsen-khuuliin-udur-2017-03 undsen-khuuliin-udur-2017-04 undsen-khuuliin-udur-2017-05 undsen-khuuliin-udur-2017-06

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us