ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Говьсүмбэр мастер кросс-2017” уралдаан боллоо.

master-cross-03Шинэ оны анхны бартаат замын уралдаан болох “Говьсүмбэр мастер кросс-2017” тэмцээн Чойр хотноо 01-р сарын 15-нд амжилттай  явагдаж, өндөрлөлөө. Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Петротрак ХХК-ийн Захирал А.Эрдэнэбат, Монголын авто мастеруудын холбооныг гүйцэтгэх захирал Ө.Бямбадэлгэр нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Тэмцээнийг Говьсүмбэр аймгийн ЗДТГ, Петротрак ХХК, Монголын авто мастеруудын холбоо хамтран зохион байгуулж Ивээн тэтгэгч байгуулгуудаар  спортод элэгтэй аж ахуйн нэгжүүд болох НИК ХХК, Баяннексус ХХК, Төрийн банк, Мобил брэнд, Triangle Tyre Mongolia, Beiben Truck, Weichai power, Denso, Crown service, Хүч ак компаниуд хамтран ажиллаа. Тэмцээнд 44 тамирчин оролцож, эр зориг, уран чадвараараа, ширүүн өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд эхний шатанд 44 тамирчин 4 хэсэгт хуваагдан өрсөлдөн шалгарсан шилдгүүд хагас шигшээ, хагас шигшээгээс шалгарсан шилгүүд шигшээ уралдаанд өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Тэмцээний аваргаар Спортын мастер, ТV-5 телевиз, Батжандаг компаний тамирчин тамирчин Х.Улам-Өрнөх #35 бусдыгаа хол тасархай тэргүүллээ. Энэ удаагийн тэмцээний онцлог нь эхний 5 байрыг шалгаруулж шагнаад зогсохгүй залуу тамирчдаас эхний 3 байранд орсонт тамирчдыг шагнасан юм.

Монголын Биеийн тамир, спортын газраас Г.Энх-Амгаланг “Спортын алдар” медаль, Д.Баярхүүг “Алтан од” тэмдэгээр шагнасан байна. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харъяат Мөнх-Өлзийт транс ХХК-ийн тамирчин Г.Энх-Амгаланд аргагүй л нутгийн дэвжээ ээлээ хайрлаж тус тэмцээнд амжилттай уралдаж 5-р байр эзлэн залуучуудынхаа ангилалд 2-р байр эзэлсэн юм.

“ГОВЬСҮМБЭР МАСТЕР КРОСС-2017” УРАЛДААНЫ ЭХНИЙ 5 БАЙРТ ОРСОН ТАМИРЧИД:

 

Эзэлсэн байр

Олгосон шагнал

Тамирчдын нэрс

Зэрэг, Компани

1 1-р байр Цом, алтан медаль, 2.4 сая төгрөг, Triangle Tyre брэндийн ланд 200 автомашины 4 ширхэг дугуй Х.Улам-Өрнөх, #35 Спортын мастер, ТВ5, Батжандаг компаний тамирчин
2 2-р байр Цом, мөнгөн медаль, 1.8 сая төгрөг, Петротрак ХХК-аас аккумлятор Г.Бат-Эрдэнэ, #11 Залуу тамирчин
3 3-р байр Цом, хүрэл медаль, 1.3 сая төгрөг, Мобил брэндийн тос Ш.Гансүх , #46 ОУХМ, Алтайн бугат ХХК-ийн тамирчин
4 4-р байр Цом, 1.0 сая төгрөг, Denso ХХК-аас 200.0 мянган төгрөгийн Iridium power свичэ авах эрхийн бичиг Ц.Батбаатар, #40 Спортын мастер, Бумба алмаз ХХК-ийн компаний тамирчин
5 5-р байр Цом, 800.0 мянган төгрөг, Crown service ХХК-аас 200.0 мянган төгрөгийн амортизатор авах эрхийн бичиг Г.Энх-Амгалан, #67 Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харъяат, Мөнх-Өлзийт транс ХХК-ийн тамирчин

 

ЗАЛУУЧУУДЫН АНГИЛАЛД ЭХНИЙ 3 БАЙР ЭЗЭЛСЭН ТАМИРЧИД:

Эзэлсэн байр

Олгосон шагнал

Тамирчдын нэрс

Зэрэг, Компани

1 1-р байр Цом, алтан медаль, 500.0 мянган төгрөг Г.Бат-Эрдэнэ, #11 Залуу тамирчин
2 2-р байр Цом, мөнгөн медаль, 300.0 мянган төгрөг Г.Энх-Амгалан #67 Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харъяат, Мөнх-Өлзийт транс ХХК-ийн тамирчин
3 3-р байр Цом, хүрэл медаль, 200.0 мянган төгрөг О.Дөлгөөн #57 Татах хүч мотор ХХК-ийн тамирчин

master-cross-04 master-cross-02 master-cross-05 master-cross-06 master-cross-07 master-cross-08 master-cross-01

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us