Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, “ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ” төслийн багийн удирдагч Б.Оюунгэрэл болон төслийн багийн гишүүдийг Аймгийн Засаг дарга Г.Батзам 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хэрэгжүүлж буй
“Хавдаргүй Монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийн хүрээнд “Хавдар судлалын үндэсний төв”-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын эмч Д.Жаргал, “Хөхний төв”-ийн мэс засалч Н.Цэнгэл нар умайн хүзүүний хорт хавдар, хөхний хавдрын эрт үзлэг оношилгоог манай аймагт хийж байгаа тул иргэд та бүхэн идэвхтэй хамрагдана уу.
Говьсүмбэр аймагт 2022 оны 10 дугаар 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба Сүмбэр суманд 10 дугаар сарын 24-нд, Шивээговь суманд 10 дугаар сарын 25-нд, Баянтал суманд 10 дугаар сарын 26-ны өдөр тус тус зохион байгуулагдана.

