ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Монгол улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд Говьсүмбэр аймагт хэрэгжих “Эрүүл мэндийн үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх нь” төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

emuhobt-03Уг төслийг аймгийн ЗДТГ-ын НБХэлтэс, аймгийн Эрүүл мэндийн газар, Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг, Олон нийтийн оролцоотой шийдэл ТББ, аймгийн МУНЭХБТөслийн эрүүл мэндийн салбарт хэрэгжих төслийн ажлын хэсэг хамтран зохион байгуулж байна.

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн ЗДТГ-ын НБХ-ын дарга С.Уранцэцэг, Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан, Шивээговь сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэ, Сүмбэр сумын Засаг даргын орлогч Н.Хишигдорж, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага хариуцсан мэргэжилтэн Т.Байгаль, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Гансүх, Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Энхтуяа, Олон нийтийн оролцоотой шийдэл ТББ-ын захирал Б.Сосорбарам болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэ төслийг 2017 оны 08 сараас Дэлхийн-Зөн ОУБ-ын санхүүжилтээр 2022 он хүртэл үргэлжлүүлэх юм байна.

emuhobt-04 emuhobt-02 emuhobt-01

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us