ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ 01 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОЙМ

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 01 дүгээр хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хэлэлцэх асуудал

Гарсан шийдвэр

1 ТАЗСЗ-ийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний тайланг хэлэлцүүлэх тухай;

ТАЗСЗ-ийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний тайланг нягтлан редакцийн засварыг хийн ТАЗ-д хүргүүлэхээр шийдвэрлэв.

2 Нөөцөөс нөхөх зарын дагуу бүртгүүлсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд нэр дэвшүүлэх тухай

Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй иргэн н.Долгор өөрийн биеэр хуралдаанд оролцоогүй тул уг асуудлыг СЗ-ийн 02 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

3 Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн С.Мөнхжаргалын гаргасан гомдлын тухай

Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн С.Мөнхжаргалын гаргасан өргөдлийг хянан шалгах комиссыг даргаар СЗ-ийн гишүүн, Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд, СЗ-ийн гишүүн, гишүүдэд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, СЗ-ийн гишүүн, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХэлтсийн дарга Д.Магвансүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулах тогтоол гаргахаар шийдвэрлэв.

4 Сүмбэр сумын Засан даргын гаргасан хүсэлтийг хэлэлцэх тухай

Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайханы гаргасан хүсэлтийг хянан шалгах комиссыг даргаар СЗ-ийн гишүүн, аймгийн МХГазрын дарга Б.Ганбаяр, гишүүдэд СЗ-ийн гишүүн, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХэлтсийн дарга Д.Магвансүрэн, аймгийн Тагнуулын тасгийн дарга Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулах тухай тогтоол гаргахаар шийдвэрлэв.

 

АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us