Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Русский дом в Уланбаторе (Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төв РЦНК) хамтран зохион байгуулж буй “Орос хэлний бүсийн олимпиад, соёлын арга хэмжээ”-ний албан ёсны төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Г.Батзам, БШУГ-ын дарга А.Зургаанжин, СУГ-ын дарга Б.Энхтөр, НБХ-ын дарга Т.Баясгалан нар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Оросын их дээд сургуулиудад аймгийн хүүхэд, залуусыг суралцуулах, Орос хэлний багш нарыг чадавхжуулах талаар санал солилцлоо. Мөн аймгийн орос хэлний төвүүдтэй танилцсан юм.
Бүсийн энэхүү арга хэмжээнд Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгууд хамрагдаж байна.
Тус арга хэмжээний хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дараах үйл ажиллагаа зохион байгуулагдана. Үүнд:
– Орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх семинар болон бүсийн олимпиад
-12-р ангийн сурагчдын орос хэлний бүсийн олимпиад
– Орос дуу, шүлгийн уралдаан
– ОХУ-д сургууль төгсөгчид, орос хэлний багш нарын нэгдсэн уулзалт тус тус зохион байгуулагдана.






