Төрийн алба хаах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх зорилготой Төрийн албаны ерөнхий шалгалт Монгол улсын хэмжээнд 2022.10.14-ний өдрийн 08 цаг 30 минутад эхэлсэн. Говьсүмбэр аймагт төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 39 иргэн бүртгүүлснээс 35 иргэн шалгалтад орж, 17 иргэн тэнцсэнээр нийт орсон иргэдийн 48.6 хувь нь шалгалтад тэнцсэн байна. Төрийн албаны хуулийн шинэчлэлээр улирал тутамд Төрийн албаны шалгалтыг зохион байгуулж байхаар тогтсон.