ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” арга хэмжээний хүрээнд “Ажил хийх гоё” хөдөлмөрийн өдөрлөг зохион байгууллагдлаа.

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” арга хэмжээний хүрээнд Аймгийн засаг даргын тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “АЖИЛ ХИЙХ ГОЁ” хөдөлмөрийн өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын “Нэг өрх-нэг ажлын байр” арга хэмжээнд хамрагдсан өрхийн төлөөлөл болон ажил хайгч иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа авдаг өрхийн нийт 150 гаруй иргэд хамрагдлаа.
Энэхүү арга хэмжээний үеэр 12 иргэнийг түр ажлын байр буюу 10 хоногийн ажилд, 1 иргэнийг “Шивээ-овоо” ХХК-д байнгын ажлын байранд зуучилж, нийт 13 иргэн түр болон байнгын ажлын байранд зуучлагдлаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us