ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

НҮБ-ын хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч аяако кайно говьсүмбэр аймагт ажиллалаа

“Монгол улсад НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023-2027 онд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх төсөл”-ийн таван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах уулзалт, хэлэлцүүлэгт НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Аяако Кайногоор ахлуулсан мэргэжилтнүүд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр, орон нутгийн удирдлагууд болон хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдэж буй сайн туршлага, тулгамдаж байгаа асуудлын талаар танилцуулж, хүүхдэд ээлтэй тэгш эрхэд суурилсан бодлого хөтөлбөрийг, боловсруулах хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх талаар санал солилцлоо.
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us