“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл нь 4 жилийн хугацаатайгаар Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментээр Хүүхдийг Ивээх Сан хэрэгжүүлж байна.
Төслийн дунд хугацааны хэрэгжилт, үйл ажиллагааг дүгнэх Аймаг, сумдын төслийн зөвлөлийн өргөтгөсөн хурал зохион байгуулагдаж, Орон нутгийн удирдлагууд, төсөлд хамрагдаж буй 1, 2, 3, 4, 5 дугаар сургуулиуд, Насан туршийн боловсролын төв, Политехник коллеж болон боловсролын байгууллагын мэргэжилтнүүд хамрагдлаа.


Төслийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутаг, сумдын оролцоог нэмэгдүүлэх, нутагшуулах, орон нутгийн хүүхэд залуучуудыг өргөнөөр хамруулах талаар төслийн багаас уулзалт зохион байгууллаа.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 14-25 насны 300 хүүхэд залуучууд “ESEl” хэмээн нэрлэгдсэн 66 цагийн сургалтын хөтөлбөрт бүрэн хамрагдаж, төслийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан 53.2 сая төгрөгийн өртөг бүхий 19 төслийг хэрэгжүүлж байна.