ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье” аян үргэлжилж байна.

Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас “Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье” аяныг 2022 оны 9 дүгээр сарын 2-ноос 2022 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хугацаанд зарлаад байна.
Хавар, намрын улиралд гэр, байшингийн гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, яндангийн таталт муудан угаарын хийн эрсдэл үүсэх нөхцөл бүрддэг.
Мөн зуух, пийшин, яндангийн битүүмжлэл алдагдах, цэвэрлэгээ хийгээгүйн улмаас бөглөрөл үүсэх, яндангийн хүхээгийн хаалтыг хаасан, зуухны битүүмжлэл алдагдсан зэргээс шалтгаалан угаар гарах нөхцөл бүрдэж, иргэд угаарын хийн хордлогод өртөх эрсдэл нэмэгддэг. Иймд иргэд та бүхэн яндангаа хөөлж, гэр, байшингаа дулаалан яндангийн хөө тортогийг тогтмол цэвэрлэж, угаарын хийн эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна.
Говьсүмбэр аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us