ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Олон улсын ахмадын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

Говьсүмбэр аймагт 2022 оны 09 дүгээр 30-ны өдөр “Олон улсын ахмадын өдөр”, Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөнийн 91 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Аймгийн Засаг дарга Г.Батзам, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл нар баярын арга хэмжээнд оролцож, улс, эх орон, аймаг, орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадуудтай уулзаж, төрийн дээд одон, медаль болон Говьсүмбэрийн төлөө медалиар шагнагдсан иргэдэд шагналыг гардууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 3, Алтан гадас одонгоор 10, Цэргийн гавьяаны одонгоор 1, Хөдөлмөрийн хүндэт медалиар 18, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар 19 , Говьсүмбэрийн төлөө медалиар 8 ахмад настан шагнагдсан байна.
Олон улсын ахмадын өдрийг тохиодуулан 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн хэмжээнд “Ахмадын урлагийн наадам”-ыг зохион байгуулсан бөгөөд тус өдөр “Гала” тоглолтоо иргэд, ахмад настнуудад толилууллаа.
Нийт ахмадуудаа эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us