ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Хавдар судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд орон нутагт ажиллаж байна

Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулах арга хэмжээг бодлогоор дэмжин аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгаж, Хавдар судлалын үндэсний төвийн мэргэжлийн баг 4 дэх жилдээ орон нутагт ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Г.Батзам, Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал С.Хүрэлсүх, аймгийн Эрүүл мэндийн газар, Хавдар судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтний хамтарсан уулзалт зохион байгуулж, Говьсүмбэр аймагт хорт хавдрын тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, хоёр талын хамтын ажиллагааны гэрээний дагуу өмнөх 3 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийн хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чадавхыг дээшлүүлэх, тэднийг хорт хавдраас сэргийлэх, хянах талаар олон нийтэд сургалт, сурталчилгаа хийх ур чадвар, арга зүйг сайжруулах зорилготой “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ ба хорт мансууруулах эмийн хэрэглээ”, “Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн эсийн шинжилгээ авах арга” сэдэвт сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ ХСҮТ-ийн төрөлжсөн мэргэжлийн эмч нар, орон нутгийн эмч нартай хамтарсан үзлэг, оношилгоо, шинжилгээг зохион байгуулж байна.
Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шижилгээг эрсдэлт бүлгийн хүн амын дунд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл зохион байгуулан ажиллаж байна. Эхний 2 өдрийн байдлаар нийт 219 иргэн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаад байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us