Сүмбэр сумын 2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр оруулалтаар хийгдсэн 3-р багийн “Баянбулаг”-ийн эгнээний 11 гудамжинд 100 ширхэг гэрэлтүүлэг хийх ажил дуусч 2022.09.19-ны өдөр комиссын бүрэлдэхүүн ажиллаж байнгын ашиглалтад хүлээж авлаа.
Тус ажлыг “Од жи од” ХХК нь 70 сая төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна.