Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор, Батлан хамгаалах сайдын нэрэмжит Улсын Аврага Шалгаруулах цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж буй сурагчидтай Аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр уулзаж, амжилт хүслээ.
“Дөл” цогцолбор тэмцээний улсын уралдаанд Манай аймгийн ЕБС-ийн 1,2,3,5 дугаар сургуулийн 12 сурагч, Дасгалжуулагч багш Д.Ариунжаргал, ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахмад Н.Оюунбат нар бэлтгэлийг хангуулан ажиллаж байна.
Энэхүү тэмцээн нь 2022 оны 08 дугаар сарын 25-27-ны хооронд Улаанбаатар хотын район “Таван толгой” цэргийн сургалтын төвд урлаг, спортын олон төрөлт тэмцээнээр өрсөлдөж хурд хүч авхаалж самбаагаа сорино.
“Жанжин Чойр” тасгийн бие бүрэлдэхүүндээ амжилт хүсье.





