“Боржигоны ирээдүйн дайчид” клубын нэрэмжит 3Х3 тэмцээн 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тэмцээний нээлтэд Аймгийн Засаг Даргын Орлогч Б.Анхбаяр, Биеийн тамир спортын газрын дарга Буянтогтох, Хаан банкны захирал Отгонцэцэг, Амуутай дэлгүүрийн захирал Ганбаяр, 4 дүгээр дэлгүүрийн эзэн М.Алтанзул нар оролцож мэндчилгээ дэвшүүлэн цаашид боржигоны ирээдүйн дайчид клубтэй хамтарч ажиллахаа илэрхийлэв.
Тэмцээнд 15 багийн 60 тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцож:
-Тэргүүн байранд С.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн баг,
– Дэд байранд Ц.Түмэнбаяр ахлагчтай “ГАЛ-ГАЛ” баг,
– Гутгаар байранд “Шивээ-Овоо” уурхайг баг тамирчид эзлэв.
Тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн холбооны улсын шүүгч нар шүүн явууллаа.






