ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймаг Монгол, Хятад, Орос 3 улсын хамтарсан “Цайны зам” Олон Улсын Аялал Жуулчлалын Холбоонд 28 дахь гишүүнээр элслээ

“Цайны зам” Олон Улсын Аялал Жуулчлалын холбоо нь Монгол, Хятад, Орос 3 улсын 24 хотыг эгнээндээ нэгтгэсэн цайны зам дагуу хотуудын хамтарсан хөгжлийг идэвхжүүлэх, аялал жуулчлалыг сурталчлах, харилцан туршлага солилцох, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байгууллага бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бүх гишүүдийнхээ хурлыг цахимаар зохион байгууллаа.

Уг хурлаар холбооны дүрэмд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулж, шинээр Монгол Улсын Говьсүмбэр аймаг, Хэнтий аймаг, ОХУ-ын Хабаровскийн хязгаар орон, Приморийн хязгаар орон зэрэг аймаг мужуудыг гишүүнээр элсүүлэх асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд Говьсүмбэр аймгийг нийт гишүүдийн 100 хувийн саналаар 28 дахь гишүүнээрээ элсүүлж авлаа.Хуралдаанд аймгийн Засаг дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Б.Анхбаяр, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Соёл урлагийн газрын дарга Б.Энхтөр нар оролцсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us