ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.
Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, ажилд идэвх зүтгэл, гарган ажилласан алба хаагчдад шагнал гардуулах арга хэмжээ боллоо.
Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэл гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд үр бүтээлтэй ажилласан алба хаагч нарт тус бүр 300.000 төгрөгийн урамшуулал олголоо.
Мөнхбатын Анх-Эрдэнэ- Захиргаа удирдлагын тасгийн цагдаа жолооч, Цагдаагийн ахлагч
Чинбатын Сүхтулга- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, Цагдаагийн дэд ахлагч
Мөнхжаргалын Хонгорзул- Олон нийтийн цагдаа
Говьсүмбэрийн төлөө медалиар:
Баярсайханы Шинэбаяр- Шивээговь сум дахь цагдаагийн хэсгийн дарга, Цагдаагийн хошууч
Сэнгэбаатарын Гантулга- Баянтал сумын цагдаа, Цагдаагийн ахлах ахлагч
Тожилсүрэнгийн Золбоо- Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлагч
Улам-Өрнөхийн Одончимэг- Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч, Цагдаагийн ахлагч

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us