ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн баяр наадам-2022

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 28 жил ойн баяр наадам 2022 оны 07 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
-ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНД 3 аймгийн 7 сумын 13 багийн 104 харваач оролцсон. Улсын цолтой 10, аймгийн цолтой 28 харваач оролцсоноос
Багийн төрөлд:
Тэргүүн байр – Ч.Түвшинбилэг ахлагчтай Дундговь аймгийн Сайнцагаан сумын Дархан зээрд баг,
Дэд байр – Х.Мөнх Оргил ахлагчтай Дорноговь аймгийн Айраг сумын баг 4 оноогоор,
Гутгаар байр – Л.Адъяажав ахлагчтай Говьсүмбэр сумын Сүмбэр сумын баг 3 оноогоор,
Дөтгөөр байр – Б.Батхүрэл ахлагчтай Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын баг.
Тавдугаар байр – О.Эрдэнэбаяр ахлагчтай Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын баг.
Зургаадугаар байр – Ш.Билэгдэмбэрэл ахлагчтай Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын “Дуулга” баг
-ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Улаанбаатар, Өвөрхангай аймгийн эрэгтэй -56, Эмэгтэй -28, Өсвөрийн эрэгтэй -6, эмэгтэй 7 нийт 108 харваач оролцсоноос Аймгийн цолтой 18, Спортын зэрэгтэй 9, сумын цолтой 20, өсөх идэр мэргэн цолтой 1 харваачид оролцож, цэц мэргэнээ сорьлоо.
Эрэгтэй төрөлд:
Тэргүүн байр- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат, Дундговь Цахилгаан түгээх сүлжээ, Онч Мэргэн багийн харваач, Сумын Мэргэн Эрдэнэцогтын Энх Амгалан 33 оноогоор,
Дэд байр – Хэнтий аймгийн Хэрлэнбаян Улаан сумын уугуул, Төв аймгийн Баянчандмань сумын харъяат Төв цэц мэргэн багийн харваач газар, Сумын мэргэн Ганбаатарын Бэлэгсайхан 32 оноогоор
Гутгаар байранд- Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харъяат Шивээ Овоо ХК-ний залуу харваач Гомбосүрэнгийн Гантулга 29 оноогоор,
Дөтгөөр байранд- Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Цэц манлай клуб, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн харваач, спортын дэд мастер Батдэлгэрийн Жаргалсайхан 27 оноогоор
Тав дугаар байранд- Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харъяат, Дорноговь аймгийн Харваачдын холбооны харваач, спортын мастер Чулуунбаатарын Батцэрэн 27 оноогоор
Эмэгтэй төрөлд:
Тэргүүн байр- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, Жахрай мэргэн сурын холбооны харваач, сумын Гоц мэргэн Түвшингийн Маралмаа 34 оноогоор
Дэд байр – Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, Жахрай Мэргэн сурын холбоо, Хаан банкны харваач, аймгийн Гоц харваач Насанбатын Энхзул 33 оноогоор
Гутгаар байр – Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галд Мэргэн сурын холбооны харваач, Спортын дэд мастер Дамдинсүрэнгийн Оюун 31 оноогоор
Дөтгөөр байранд – Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Хот тохижилтын газрын Онч Мэргэн харваач, 3 дугаар зэрэгтэй Өсөхжаргалын Бямбасүрэн 30 оноогоор
Тав дугаар байранд- Дорноговь аймгийн Замын Үүд сумын харъяат, Замын Үүд сурын холбоо, Отгон Арслан ХХК-ны харваач, спортын дэд мастер Уртнасангийн Өлзийжаргал 29 оноогоор
Өсвөрийн эрэгтэй/ хөвгүүдийн төрөлд:
Тэргүүн байр- Өвөрхангай аймгийн Бат Өлзий сум, Зэлэм клубын харваач Чимэдбамбын Цэндсүрэн 21 оноогоор,
Дэд байр – Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат, харваач Болдбаатарын Төрболд 21 оноогоор
Гутгаар байранд- Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харъяат харваач, Жаргалсайханы Мөнгөн Өлзий 19 оноогоор,
Дөтгөөр байранд – Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, Жахрай мэргэн сурын холбооны харваач, 5-р сургуулийн 11 Б ангийн сурагч, аймгийн Өсөх Идэр Мэргэн Баярсайханы Найдан 18 оноогоор
Тав дугаар байранд – Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харъяат, Цэц манлай клубын харваач Батдоржийн Мөнхбат 18 оноогоор тус тус шалгарсан байна.
БӨХИЙН БАРИЛДААН:
Говьсүмбэр аймгийн баяр наадамд аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 128 бөхийн барилдаан болж 5 давж шөвгөрсөн Сүхбаатар сумын Онгон сумын харьяат Жамъян Цэгц Аймгийн нэмэх начин, Увс аймгийн Тэс сумын харьяат Ганболдын Бандибаатар Аймгийн начин цол тус тус хүртсэн.
Хөвсгөл Аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Амгалан дулааны станцын бөх Халтарын Бөхбаяр үзүүрлэж, Аймгийн заан цол хүртсэн. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Чойрын Богдын хүчтэн дэвжээ, Говьсүмбэр аймгийн Ус цаг, Уур орчны төвийн бөх Аймгийн заан Батнасангийн Үүрцайх түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн.
Өсвөрийн 32 бөх барилдсанаас шөвгийн дөрөвт Говьсүмбэр аймгийн харьяат Ч.Мишигдорж, Улаанбаатар хотын Даян шонхор клубын бөх н.Тамир нар шалгарсан.
Үзүүрт Говьсүмбэр аймгийн харьяат өсвөрийн залуу бөх Э.Бат-Эрдэнэ, түрүү бөхөөр Говьсүмбэр аймгийн харьяат өсвөрийн залуу бөх Б.Булгантамир тус тус шалгарсан байна.
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНД нийт 6 насны 250 морь бүртгүүлэн, 239 морьд уралдав.
АЗАРГАНЫ уралдаанд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын алдарт уяач А.Сугарын зээрд халзан түрүү магнайд, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын алдарт уяач Э.Өсөхбаярын зээрд аман хүзүүнд хурдалж, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын Б.Баттөмөрийн зээрд халзан 3-т, Дундговь аймгийн Өлзийт сумын алдарт уяач Д.Ууганбаярын халзан 4-т, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын алдарт уяач Б.Бадамцэрэнгийн хээр алаг 5-т хурдлав.
ИХ НАСНЫ морьдын уралдаанд: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын алдарт уяач Х.Манлайбаатарын зээрд халзан түрүү магнайд, Дорноговь аймаг, Даланжаргалан сумын уяач Ү.Дэлгэрсуурийн хонгор аман хүзүүнд, Дундговь аймаг, Баянжаргалан сумын уяач А.Оюундэлгэрийн цавьдар 3-т, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын уяач Х.Ганхуягийн саарал 4-т, Дундговь аймаг, Баянжаргалан сумын уяач Н.Энхболдын хул 5-т хурдлав.
СОЁОЛОН насны морьдын уралдаанд: Дорноговь аймаг, Даланжаргалан сумын уяач Б.Эрдэнэдалайн хонгор халзан түрүү магнайд, Дундговь аймаг, Баянжаргалан сумын уяач Б.Сумъяадоржийн бор аман хүзүүнд, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын уяач Б.Билэгжаргалын бор 3-т, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын уяач Ц.Мөнхбатын хүрэн 4-т, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын Б.Баттөмөрийн хул 5-д хурдлав.
ХЯЗААЛАН насны морьдын уралдаанд Дундговь аймаг, Баянжаргалан сумын алдарт уяач Б.Сумъяадоржийн бор хээр түрүү магнайд, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын алдарт уяач Х.Манлайбаатарын бор аман хүзүүдэж, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн уяач Л.Эрхэмбаярын халиун 3-т, Дорнод аймгийн Халх гол сумын уяач Н.Ганхүүгийн хүрэн халзан 4-т, Говьсүмбэр аймгийн алдарт уяач Ц.Мөнхпүрэвийн хээр 5-д хурдалсан байна.
ШҮДЛЭН насны морьдын уралдаанд: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын уяач С.Хангайбаатарын хээр түрүү магнайд, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн уяач М.Баттулгын хул аман хүзүүдэж, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын уяач Б.Баттөмөрийн хонгор халзан 3-т, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын алдарт уяач Х.Манлайбаатарын сартай хээр 4-т, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын алдарт уяач П.Эрдэнэзаяагийн сартай хүрэн 5-д хурдлав.
ДААГАНЫ уралдаанд: Дорноговь аймаг, Даланжаргалан сумын уяач Ө.Мөнхбаярын шарга түрүү магнайд, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын уяач Б.Мөнхтүмэнгийн зээрд аман хүзүүнд, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын алдарт уяач Б.Бадамцэрэнгийн цоохор 3-т, Говьсүмбэр аймаг, Баянтал сумын уяач Ц.Анхбаярын бор 4-т, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын уяач Э.Энхмэндийн зээрд 5-д хурдлав.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us