ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/200 дугаартай захирамжаар төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, туршилтаар ажиллах хугацаандаа цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан дараах 15 төрийн албан хаагчийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тангараг өргүүллээ.
• Аймгийн Засаг даргын Тамгын газрын Газрын харилцаа, дэд бүтцийн бодлого хариуцсан мэргэжилтэн Зоригтын Саранцэцэг
• Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн Гонгорбаатарын Баяр-Ундрал
• Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн Болдын Болортуяа
• ГСА дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Пүрвээгийн Рэнцэндорж
• ГСА-ийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Даваагийн Урангоо
• ГСА дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Батбаярын Чанцалдулам
• Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Байгалмаагийн Энхдэлгэр
• Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өрхийн хөгжил, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн               Доржийн Тунгалагсайхан
• Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан       мэргэжилтэн Мандахын Номинжаргал
• Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Найдансүрэнгийн Мөнхмандах
• Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхинй улсын байцаагч Баярсайханы Шархүү
• Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Баярцэнгэлийн Урангоо
• Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Захиргаа, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн Ганзоригийн Мөнхдэлгэр
• Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Батсуурийн Уранчимэг
• Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Хөрөнгө оруулалт, эдийн засгийн төлөвлөлт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Магвандоржийн Долгормаа
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн нийт албан хаагчиддаа баяр хүргэж, ажил, хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us