ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам, орон нутгийн мэргэжлийн байгууллагын удирдлагууд Говьсүмбэр аймагт улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр уулзлаа.
Уулзалтаар бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнгийн талаар санал солилцож, хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, чанартай гүйцэтгэх, хамтран ажиллах талаар дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:
• Хил гаалийн хаалттай байдлаас үүссэн нөхцөл байдал, бараа материалын үнийн өсөлттэй холбоотой ажлын явцыг удаашруулахгүй байх, урьдчилан төлөвлөж ажиллах
• Баяр наадмын амралтын хугацаанд барилгын ажлуудыг зогсоохгүй байх, зогсоосон тохиолдолд амралтын дараа хуваарийн дагуу ажлыг үргэлжлүүлэх
• Барилгын талбайг байнгын харуул хамгаалалт байлгаж, эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллыг мөрдлөг болгон, аюулгүй байдлыг ханган ажиллах
Аймаг, орон нутгийн зүгээс хөрөнгө оруулалтын ажилд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн бол гүйцэтгэгч компаниудын зүгээс хөрөнгө оруулалтын ажлыг хугацаанд нь чанартай, үр дүнтэй гүйцэтгэн хүлээлгэн өгөх, орон нутагтай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллахаа тус тус илэрхийллээ.
Тус уулзалтад нийт 10 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон байна.
 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us