ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Иргэний шилжилт хөдөлгөөнийг цахимаар бүртгэж эхэллээ

Иргэн та www.e-mongolia.mn сайтад хандаж, шилжилт хөдөлгөөнөө цахимаар бүртгүүлээрэй.
Үйлчилгээ авах заавар:
1. www.e-mongolia.mn сайтад нэвтэрч орох
2. Үйлчилгээнүүд цэсээс ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛ гэсэн дэд цэсийг сонгох
3. Иргэний улсын бүртгэл гэсэн дэд цэс дотор ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН гэсэн цэсийг сонгож
– Аймгаас аймагт шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх
– Аймгаас нийслэлд шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх
– Баг дотроо шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх
– Баг хооронд шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх
– Дүүрэг хооронд шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх
– Нийслэлээс аймагт шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх
– Сум хооронд шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх
– Хороон дотроо шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх
– Хорооноос хороонд шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой
Тус үйлчилгээг ажлын 5 хоногт шийдвэрлэж өгнө.
Мөн тус үйлчилгээ нь гар утасны аппликейшнд ороогүй бөгөөд та зөвхөн www.e-mongolia.mn сайтад хандаж, үйлчилгээ авах боломжтой.
Хэрвээ та “e-mongolia” ашиглахад хүндрэлтэй байгаа бол  фб хаягны чатботод хандах, 1111 дугаарт холбогдох эсвэл Төв шуудангийн 1 давхарт өөрийн биеэр хүрэлцэн ирж, заавар зөвлөгөө авах боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us