ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн дээд одон, медалийн хур буулаа.

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тус тус тохиолдуулан аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, зам барилга, төр захиргаа, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ. Шагналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Батзам, аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Ц.Оюунбилэг нар гардуулан өгөв.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Сүмбэр сумын 3-р багийн өндөр настан Дамбын Батцоожийг

imgl4191Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Лодойн Насанжаргалыг

imgl4200
Алтан гадас одонгоор Бадрах-70 сууц өмчлөгчдийн холбооны дарга Дамдины Доржпүрэв, Олуулаа цэцэрлэгийн эрхлэгч Түвдэнгийн Мягмарсайхан, Сүмбэр сумын 3-р багийн өндөр настан Бадамгаравын Тогмид, Уран хонгор төрийн бус байгууллагын тэргүүн Жамсрангийн Чадраабал, Биеийн тамир спортын газрын ахлах дасгалжуулагч Баярсайны Буянтогтох, Сүмбэр сумын 1-р багийн өндөр настан Арвинбуяны Цогтбаатар, ахмад багш Дамбилын Цэрэннадмид, УБТЗ-ын эрчим хүч ус хангамжийн 2-р ангийн инженер Сүхбаатарын Алтансүх, ахмад багш Цэгмидийн Чимэдрэгзэн, Нэгдсэн эмнэлгийн их эмч Жадамбын Энхцэцэг нарыг

imgl4220

Цэргийн гавьяаны одонгоор Онцгой байдлын хэлтсийн ахмадын салбарын дарга Барамсайн Төмөрчөдөрийг

imgl4234

Хөдөлмөрийн хүндэт медалиар аймгийн Засаг даргын Тамгын газрын жолооч Шавираачины Түмэнцогт, Сүмбэр сумын 1- р багийн өндөр настан Галсаннамжилын Дорждэрэм, Сүмбэр сумын 2-р багийн өндөр настан Галданням Чулуунбат, Сүмбэр сумын 1-р багийн өндөр настан Муханжирын Калиймаа, Сүмбэр сумын 2-р багийн

imgl4252

өндөр настан Балжиннямын Тогтоохүү, Сүмбэр сумын 2-р багийн өндөр настан Насангийн Шар, Шуудан үйлчилгээний газрын дарга Дондогдоржийн Баясгалан, “Ус Ду” ОНӨААТҮГ-ын операторч Сэрээнэндоржийн Даваасүрэн, Уул уурхайн жишиг сургууль Политехник коллежийн зөвлөх багш Цэнд-Аюушийн Мөнххуяг, Сүмбэр сумын 2-р сургуулийн багш  Дашбалжингийн Сумъяа, Сүмбэр сумын ЗДТГ-ын нярав Дамдинсүрэнгийн Тунгалаг, Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн багш Баяраагийн Цэцгээ, Ард даатгал компаний Чойр дахь салбарын захирал Дамдинсүрэнгийн Хөгжилмаа нарыг

Цэргийн хүндэт медалиар Шүүхийн шинжилгээний албаны дарга Доржийн Цэдэвсүрэн, Аймгийн ОБГ-ын салаан захирагч  Шатарын Билэгдэмбэрэл, аймгийн  Цагдаагийн хэлтсийн дэд дарга Даваасүрэнгийн Бат-Эрдэнэ нарыг тус тус шагналаа.

imgl4261

Төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаасан та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us