ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

АЙМГИЙН “2016 ОНЫ ОНЦЛОХ ХҮМҮҮС” ТОДОРЛОО.

0imgl4371Эрхэлсэн ажилдаа өөрийн хүч чадал, авъяас билэг, оюун ухаанаа дайчлан ажиллаж, 2016 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан гавъяа зүтгэлийг үнэлж, аймгийн Засаг даргын Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Бизъяагийн Цэцэгмаа, “Шивээ-Овоо” ХК-ийн Авто бульдозерийн хэсгийн механик Баяраагийн Мөнхзаяа, аймгийн Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, аялал жуулчлал, ус, цаг уур, орчны шинжилгээ, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Мөнхбадрахын Анхбаяр, Сүмбэр сумын 3 дугаар багийн иргэн, чөлөөт сэтгүүлч Төмөрийн Болдбаатар, “Шивээ-Овоо” ХК-ийн дэргэдэх “Хаялага” клубын боксын дасгалжуулагч Лувсанцэрэнгийн Зоригтбаатар нарыг 2016 оны “АЙМГИЙН ОНЦЛОХ ХҮН”-ээр өргөмжиллөө.

 

 

Бизьяагийн Цэцэгмаа – Мэргэжлийн хяналтын газрын
Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч

1-b-tsetsegmaa

Бизъяагийн Цэцэгмаа нь хяналтын байгууллагад 22 жил тасралтгүй ажиллаж хүнс, орчны эрүүл ахуйн хяналтаар өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагыг шалгалтанд хамруулж, төрийн хууль тогтоомж, улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахин биелүүлж, аймгийн хүн амын хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулах, эрүүл, таатай орчинд амьдрах, эрүүл ахуйн халдвар хамгааллын нөхцлийг сайжруулахад идэвхи зүтгэл гарган ажиллаж, хяналт шалгалтыг тогтмол явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах, эрсдлийг бууруулахын тулд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласнаар тухайн салбарт нийтлэг зөрчил дутагдал жилээс жилд буурсаар байна.

 

Баяраагийн Мөнхзаяа – Шивээ-Овоо ХК-ийн
Автобульдозерийн хэсгийн механик

 
2-munkhzaya

2010 оноос хойш Шивээ-Овоо ХК-д ажиллаж авто техникүүдийн бэлэн байдлыг дээшлүүлэх, түрэх механизм, технологийн автомашинуудын эвдрэл саатлыг багасгах талаар идэвхи санаачлага гарган ажиллахын зэрэгцээ зэрэгцээ хамт олны спорт, урлагийн арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцож байна. Гар бөмбөгийн төрлөөр Чойр лигийн тэмцээнээс алтан медаль, шилдэг тоглогч, Нүүрсний салбарын спортын наадмын алт, мөнгө, хүрэл медаль, Модон бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Нүүрсний салбарын спортын наадмын алт, хүрэл медаль, БНСУ-д зохион байгуулагдсан Модон бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтыг гаргаж аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн амжилтыг гаргасан байна.

 

Мөнхбадрахын Анхбаяр – Аймгийн Засаг даргын Тамгын газрын
б
айгаль орчин, аялал жуулчлал,  ус цаг уур орчны шинжилгээ,
дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн

3-m-ankhbayar

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулахад идэвх санаачлагатай ажиллаж, “Говьсүмбэр аймгийн иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх” хөтөлбөр, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Мод тарьсан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах журам”, “Аймгийн аялал жуулчлалын маршрут” зэрэг бодлогын баримт бичгүүдийг батлуулж, үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн 2013 онд Сум дундын ойн анги байгуулах ажилд гар бие оролцож төвийн ногоон байгууламж, ойн зурвасын мод, бут, ногоон байгууламжийн усалгаа, арчилгаа тогтмолжуулж, 2013-2016 оны хооронд нийт 62 мянга гаруй мод, бутыг төвийн ногоон байгууламж, ойн зурваст тарьж ургуулахад бодлогоор дэмжин ажилласан байна.

 

Төмөрийн Болдбаатар – Сүмбэр сумын 3-р багийн иргэн, чөлөөт сэтгүүлч

 
4-t-boldbaatar

Монголын сэтгүүл зүйн салбарт цагаан мэдээнээс эхэлж бичлэгийн төрөл бүрээр бичиж туурвиж 33 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд Үндэсний өдөр тутмын бүх сонины редакцтай холбоо тогтоон ажиллаж эгэл хүмүүсийн жирийн амьдралын тухай, аймаг орон нутгийн цагийн үеийн мэдээ, мэдээллийг нийтлүүлж иржээ. Мөн бичлэгийн уралдаанд 80 гаруй удаа оролцож, 12-т нь тэргүүн, дэд, тусгай байруудад шалгарсан байна.

Тэрээр “Жанжин Чойрын данжин сахиус” ТББ-тай хамтран байгальд ээлтэй нийтлэлийн “Чулуун гэр” сонинг 2 дахь жилдээ гаргаж ногоон хөгжил, байгаль хамгааллын талаар мэдээ, мэдээллийг түгээн ажиллаж байна. Мөн аймгийн Эрэгтэйчүүдийн холбоо, Жанжин Чойрын данжин сахиус зэрэг төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь сайжруулахад сэтгэл зүрх гарган ажиллаж байна.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс шалгаруулсан Монгол Улсын 2016 оны орон нутгийн шилдэг сэтгүүлчээр шалгарч аймаг орон нутгийн нэрийг өндөрт өргөсөн амжилтыг гаргажээ.

 

Лувсанцэрэнгийн Зоригтбаатар – Шивээ-Овоо ХК-ийн дэргэдэх
“Хаялага” клубын боксын дасгалжуулагч

 

5-l-zorigtbaatar

1997 оноос хойш боксын спортоор тасралтгүй хичээллэн өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 5 алт, 2 хүрэл, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 3 алт, 5 хүрэл медаль хүртэж нэрэмжит болон улсын чанартай тэмцээнд 15 удаа, олон улсын тэмцээнд 5 удаа түрүүлсэн амжилтыг гаргасан байна.

Түүний 2016 онд гаргасан амжилтаас дурдвал Монголын бүх ард түмний XIV их наадмаас хүрэл медаль хүртэж, бэлтгэсэн шавь нар нь зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 медаль хүртэн багийн дүнгээр дэд байрт шалгарсан.

Өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль, олон улсын тэмцээнээс 1 хүрэл медаль хүртсэн амжилтуудыг гаргажээ.

Өөрийн багш Монгол улсын шилдэг дасгалжуулагч Г.Төгсбаярын нэрэмжит боксын тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулж боксын спортыг сурталчлаад зогсохгүй багийн дүнгээр тэргүүлсэн байна. Энэ нь боксын төрлөөр манай аймагт зохион байгуулагдаж буй анхны боксын тэмцээн гэдгээрээ онцлог байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us