ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Солонгосын их сургуультай сурагч, оюутан солилцож байхаар боллоо

solongosБНСУ-ын Воосонг их сургуулийн Солбридж олон улсын бизнесийн сургуультай сурагч солилцоо болон бусад чиглэлүүдээр хамтран ажиллахаар болжээ.
Аймгийн Засаг дарга Л.Одсэр, ЗДТГ-ын Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Ган-Эрдэнэ нар БНСУ-ын Дэжон хотноо 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд БНСУ-ын Воосонг их сургуулийн урилгаар албан айлчлал хийлээ. Засаг дарга Л.Одсэр, БНСУ-ын Воосонг их сургуулийн Солбридж олон улсын бизнесийн сургуулийн захирал Доктор Ж.Эндикот нар 11 дүгээр сарын 30-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулав. Энэхүү санамж бичгийн хүрээнд:

-Аймгийн Ерөнхий Боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг олон улсын залуучуудын эрдэм шинжилгээний хуралд оролцуулах
-Аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг Солбридж олон улсын бизнесийн сургуулийн бакалаврын зэргийн сургалтад тэтгэлэгтэй суралцуулах,
-Монгол Улсын их, дээд сургуульд бакалаврын зэрэг эзэмшсэн, орон нутагтаа ирж ажиллах Говьсүмбэр аймгийн иргэдийг Солбридж сургуулийн магистрын сургалтад тэтгэлэгтэй суралцахад дэмжлэг үзүүлэх,
-Аймгийн иргэд, албан хаагчдын боловсролын түвшинг нэмэгдүүлэх, аймгийн хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, бүх талаар хамтран ажиллах;
-Аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг өвөл, зуны зуслан сургалтанд хамруулахад дэмжлэг үзүүлэх гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна.
Мөн БНСУ-ын шинжлэх ухаан технолгийн үндэсний парк, Солбридж сургуулийн хичээлийн байр болон оюутны дотуур байртай танилцлаа.
БНСУ-ын шинжлэх ухаан технологийн үндэсний төв парк нь Тэжон хотноо байрладаг бөгөөд 7200 гаруй эрдэмтэн, професорууд ажиллаж ирээдүйн шинэ технологийг бүтээдэг байна. Зах зээлд нийлүүлэхэд бэлэн байгаа 25 шинэ технологийг танилцуулжээ./ Дэлгэрэнгүйг энд дарж харна уу. /

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us