Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэд дарга, Улсын Онцгой Комиссын Нэгдсэн Шуурхай Штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа.
Говьсүмбэр аймгийн засаг даргын тамгын газар, Төрийн албан байгууллагууд коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тайлангаа танилцуулж бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг аймаг сумын Онцгой комисс, шуурхай штабын үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж, үйл ажиллагааг чиглүүлэх, хяналт тавих, зөвлөмж өгч ажиллалаа. Мөн Говьсүмбэр аймгийн шуурхай штабын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, заавар зөвлөгөө өгч ажилласан байна.