ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДЭРГЭД “ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР ТӨВ” НЭЭГДЛЭЭ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДЭРГЭД “ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР ТӨВ” НЭЭГДЛЭЭ.
Швейцарын хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн санхүүжилтээр “ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР ТӨВ” байгуулагдаж 2021.10.26-ны өдөр нээлтээ хийлээ.
Загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхжүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэлэг үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх юм. Тухайлбал, ажил хайж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, улмаар тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулах юм. Түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх сонирхолтой залуучууд тусгайлан зориулсан Модуль сургалтад хамрагдаж, бизнес санаагаа олох, хөгжүүлэх, төлөвлөх чиглэлээр мэдлэгтэй болох боломжтой.
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-ийн нээлтэд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн урт хугацааны зөвлөх Иван Такач, олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Отгонгэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга С.Уранцэцэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Х.Буянбаяр, ГБХЗХГ-ын дарга Ц.Оюунбилэг, аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Б.Наранбаатар, Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо төсөлд оролцогчдын төлөөлөл болон ХХҮГ-ын албан хаагчид оролцлоо.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us