“ТЭР БУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН”-Д Говьсүмбэр аймаг нэгдэж, нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа

38
“ТЭР БУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН”-Д Говьсүмбэр аймаг нэгдэж, нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Говьсүмбэр аймаг нэгдэж, Сүмбэр гарден Соёл амралтын хүрээлэнд нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр иргэд байгууллагууд хариуцсан талбай болон Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэн, ойжуулалтын талбайд мод тарилаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга “Манай аймгийн Цөлжилтийн судалгаанаас харахад манай аймгийн газар нутгийн 99 хувь нь ямар нэгэн байдлаар доройтолд өртсөн байна. Өдрөөс өдөрт цөлжилтөд нэрвэгдэж байгаа газар нутгаа хайрлан хамгаалах ажлыг биднээс өөр хэн хийх билээ. Тэрбум мод тарих энэхүү уриалгыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэн бүрийн оролцоо чухал. Мод тарьж ургуулахад улсын болон орон нутгийн төсвөөс төсөв зарцуулдаг. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас мод тарьж ургуулж буй иргэд, байгууллагыг урамшуулах журам гаргасан. Энэ журмын хүрээнд 2015-2021 оны хооронд давхардсан тоогоор 11 аж ахуйн нэгж байгууллага, 90 иргэний тарьсан 14122 ширхэг мод бутнаас журмын дагуу 10793 ширхэг мод бутанд 84,330,000.0 /наян дөрвөн сая гурван зуун гучин гурван мянган/ төгрөгийн урамшуулал олгосон. 2021 онд 2020 оны модны урамшууллын үргэлжлэл 4 аж ахуйн нэгж, байгууллага 12 иргэнд 34,305,000.0 төгрөг олгохоор бэлэн болоод байна. Цаашид иргэн, аж ахуйн нэгжүүдийг илүү олон мод тарьж ургуулахыг уриалж байна.” гэлээ.
Өнөөдрийн мод тарих үйлсэд аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын дарга болон төрийн байгууллагуудын албан хаагчид, иргэд нэгдэж, 13 байгууллага 778 мод, сум дундын ойн анги Цагдаагийн постны хойно ойн зурваст 2000 мод тус тус тарьлаа. Сум дундын Ойн ангийн мод үржүүлгийн газраас болон иргэн Ганбаатарын орон нутгийн модны суулгац, үрсэлгээний үзэсгэлэн худалдаа гарган иргэд, байгууллагад үйлчилсэн.
Мөн Хэрлэнгийн ойн талбайн нөхөн сэргээлт хийж 1000 бургас тарьсан.
Манай аймагт 25 га талбайд таримал ойн сан бий болгохоор 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хамгаалалтын хашаатай усалгаатай талбай бий болгож, мод тарьж шинээр таримал ойн сан бий болгохоор төлөвлөн, мод тарьж байна.
Мод тарих хөдөлгөөнд идэвхтэй нэгдэн оролцсон иргэд байгууллагууддаа баярлалаа.