ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

БАГШ НАРЫН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлхийн багш нарын баярын 27 дахь өдөр”, “Монголын багш нарын баярын 55 дахь өдөр, “Орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 100 жил”-ийн ойн баярын арга хэмжээг цахимаар зохион байгууллаа.

Говьсүмбэр аймгийн боловсролын салбар ерөнхий боловсролын 5 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 10 цэцэрлэг нийт 5800 хүүхэд суралцаж, 400 гаруй багш, ажилтантай салбар болж өргөжиж байна. Уул уурхайн жишиг Политехник коллежид 548 оюутан, 80 багш, ажилчид ажиллаж байна.

Цар тахалтай тэмцэж буй энэ үед хичээл, сургалтаа амжилттай зохион байгуулж, ТЕЛЕ хичээлийн хамрагдалтаараа улсдаа тэргүүлж, элсэлтийн нэгдсэн шалгалтын дундаж оноог хичээл тус бүрээр улсын дунджаас ахиулсан багш нар болон боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа багш нарыг шагнаж урамшууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны яамны “БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол, тэмдэгээр 20 багш,

Боловсрол, шинжлэх ухааны яамны “ЖУУХ БИЧИГ” ээр 24 багш

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр 2 багш,

Барилга хот байгуулалтын яамны “Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр 1 багш,

Аймгийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”-ээр 8 багш,

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Говьсүмбэрийн төлөө”-медиалаар 23 багшийг тус тус шагнаж урамшууллаа.

Энэ онд аймгийн Засаг даргын санаачлагаар “Чадварлаг багш” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 20.0 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж, сурлагын чанарыг дээшлүүлэх, үр дүн, чанарт суурилсан урамшууллыг бий болгож Ерөнхий боловсролын 1 сургууль, 74 багшийг шагнаж урамшууллаа.

Элсэлтийн нэгдсэн шалгалтанд бэлтгэсэн сурагч нь 90 хувиас дээш оноо авсан 6 багшийг 100,000-500,000 төгрөгөөр,

Хэмжээст оноогоор улсын дундажаас 20-192 оноогоор ахисан 30 багшийг 100,000-500,000 төгрөгөөр,

Сурлагын чанарт ахиц гаргахад үр дүнтэй бүтээлчээр ажилласан 5 шинжээч багшийг  тус бүр 150,000 төгрөгөөр,

Элсэлтийн нэгдсэн шалгалтанд  549,1 хэмжээс оноогоор аймагтаа тэргүүн байр эзэлсэн Сүмбэр сумын  5-р сургуулийн  хамт олныг 350,000 төгрөгөөр , сургалтын менежерүүдийг тус  бүр 150,000 төгрөгөөр,

“Тогтвортой хөгжил-дэлхийн том хичээл“ шилдэг хөтөлбөр арга зүйгээрээ улсад 3-р байр эзлэж, шилдэг хичээлээр шалгарсан 7 багшийг тус бүр 100,000 төгрөгөөр,

Улсын шилдэг 30 хичээлээр шалгарсан 8 багшийг  тус бүр 50,000 төгрөгөөр,

Улсын эрдэм шинжилгээний бага хуралд тусгай байр эзэлсэн 2 багшийг тус бүр 250,000 төгрөгөөр,

“Чадварлаг багш” аар шалгарсан 7 багшийг 1,000,000 төгрөгөөр тус тус шагнаж урамшууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us