ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Унгар улсын элчин сайд Др.Обрущанский Борбала Анна Говьсүмбэр аймагт айлчиллаа

Унгар улсын элчин сайд Др.Обрущанский Борбала Анна Говьсүмбэр аймгийн Засаг даргын урилгаар тус аймагт албан ёсны айлчлал хийлээ.

Уулзалтын үеэр хоёр тал өөрийн улс, орон нутгийн түүх соёл, онцлогийн талаар харилцан мэдээлэл хүргэж, цаашид боловсрол, соёл урлаг, нийгэм, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах талаар санал солилцов.

Унгар улсын ижил төстэй аймагтай тус аймаг ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоож хамтран ажиллах, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлийн сургуулиудад оюутан, сурагч суралцуулах, мөн хүлэмжийн аж хуй эрхлэгчдийг туршлага судлуулах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг илэрхийллээ.

Айлчлалын хүрээнд Др.Обрущанский Борбала Анна аймгийн Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат гардуулан, “Боржигин өв” музейтэй танилцаж, аймгийн түүхийн дурсгалт газруудыг үзэж сонирхлоо.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us