2021.09.28-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газраас Удирдлагын академитай хамтран Төрийн албаны удирдах албан тушаалтнуудын мэдлэг, ур чадвар, манлайллыг дээшлүүлэх зорилгоор “Төрийн байгууллагын иноваци” сэдэвт цахим сургалтыг зохион байгуулсан бөгөөд тус сургалтад аймгийн төрийн байгууллагуудын 31 удирдах албан тушаалтан цахим хэлбэрээр оролцлоо.