ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Дэлхийн Зөн Монгол ОУБ Бор-Өндөр 1 Орон нутгийн хөтөлбөрийн менежер Д. Оюунтуул Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г. Батзамтай ажил хэргийн уулзалт хийлээ.

Дэлхийн Зөн Монгол ОУБ Бор-Өндөр1 Орон нутгийн хөтөлбөрийн менежер Д. Оюунтуул Говьсүмбэр аймгийн засаг дарга Г. Батзамтай ажил хэргийн уулзалт хийлээ. Хөтөлбөрийн хэрэгжилт, хамтын ажиллагааны талаар ярилцан КОВИД-19 ын хариу арга хэмжээний төслүүдийн хүрээнд хийгдсэн ажлын талаар тайлагналаа. Дэлхийн Зөн ОУБ нь цар тахлын эрсдлийг бууруулах , урьдчилан сэргийлэх зорилгоор хариу арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 250.731.000 төгрөгийн санхүүжилт зарцуулаад байна. Үүнд: Аймгийн Эрүүл мэндийн Газар, зорилтот 4 сумын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн улаан шугаманд ажиллаж буй эмнэлгийн эмч, сувилагч, асрагч нарыг халдвараас хамгаалах зорилгоор нийт 5000 ширхэг маск, 1200 ширхэг нүүрний хаалт, 10.000 ширхэг нэг удаагийн бээлий, 300 ширхэгнүдний шил, 800 ширхэг комбинзон, нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт 5 ширхэг ор, 50 ширхэг хөнжил, гудас болон цагаан хэрэглэл хандивласан байна. “ Ковид 19, Хариу арга хэмжээ 2” төслийн хүрээнд боловсролын байгууллагуудад хамгааллын дэглэмийг чандлан мөрдөхөд нь зориулан 50 ширхэг ариутгалын бодис шүршигч төхөөрөмж, 20 ширхэг автомат гар ариутгагч, 85 сав ариутгалын бодис, 25 ширхэг зайнаас халуун хэмжигч болон гар ариутгагч төхөөрөмж, 50 баллон гар ариутгагч бодис хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн 600 хүүхдэд 100,000 төгрөгний цүнх, хичээлийн хэрэгслийн багц, 2000 хүүхдэд гар ариутгагч, хүлээлгэн өгсөн байна. Одоогийн байдлаар зорилтот 882 өрх бэлэн мөнгөний дэмжлэгт, 280 өрх хүнсний тусламжинд хамруулаад байгаа талаар хуваалцлаа. Уулзалтын төгсгөлд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам энэ эрсдэлтэй цаг үед цар тахлаас ард иргэдийг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байгууллагууд, зорилтот өрхүүдэд тусламж дэмжлэг үзүүлсэн Дэлхийн Зөн байгууллагад талархал илэрхийлж цаашдын ажил үйлст нь амжилт хүслээ.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us