ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

АЙМГИЙН “БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас аймгийн “Барилгын салбарын удирдах ажилтны зөвөлгөөн”-ийг 2021 оны 9 дүгээр сарын 15- ны өдөр цахимаар амжилттай зохион байгууллаа. Уг зөвөлгөөнд Монголын барилгачдын нэгдсэн  холбооны гүйцэтгэх захирал Г.Шоовдор, аймгийн барилгын салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 8 аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож, нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй болж өнгөрлөө.

Зөвлөгөөний хүрээнд: Говьсүмбэр аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Отгончимэг нээж үг хэлж, Аймгийн Засаг дарга Г.Батзам мэдчилгээ дэвшүүлж, Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ –ийн даргыг түр орлон гүйцэтгэгч Н.Батцэцэг – Бүтээн байгуулалтын ажлын мэдээлэл, анхаарах асуудлууд, АЗДТГ-ын ХОХБТХ-н мэргэжилтэн Г.Хонгор -Түгээмэл тархацтай ашигт малтмал, орд газрын мэдээлэл, ГХБХБГ-ын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Даваажаргал- Засгийн газрын 2021 оны 212, 213 дугаар тогтоолын танилцуулга, Мэргэжлийн хяналтын газрын барилгын техник хяналтын улсын байцаагч Т.Эрдэнэбаяр -Хяналт шалгалтын мэдээлэл, Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Б.Болд-Эрдэнэ – Цахим тендерийн үйл ажиллагааны мэдээлэл, “ОСО КОНСТРАКШН”ХХК-н захирал Д.Отгонбаяр – Барилгын салбарт тусгамдаж буй асуудал, шийдвэрлэх талаар санал, санаачлагын талаар тус тус илтгэл тавьж  аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл хийсэн. Мөн орон нутгийн барилга угсралт, барилгын материалын чиглэлээр тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг хийлээ.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us