ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн удирдах ажилтнуудын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар

Аймгийн удирдах ажилтнуудын 2021 оны 08 дугаар сарын 30-ны

өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар

Үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
 

1

 

 

Аймгийн Засаг даргын 2021 оны А/01 дугаар “Халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай” албан даалгаварын хэрэгжилтийг эрчимжүүлж, байгууллагууд дотооддоо халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, байгууллагаруу хүн нэвтрүүлэхдээ халууныг хэмжих, бүртгэх, QR код уншуулах, хүн хоорондын зай барих дэглэмийг мөрдүүлэх 2021.09.13 Бүх байгууллагын дарга нарт
2 Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж байгаад хяналт тавьж, гаргасан зөрчлийг тухай бүр арилгуулах 2021.08.03 Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс
3 Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах хүрээнд

 

1.   Сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, хүүхдийг сургууль, гэр гэсэн маршрутаар явуулахад анхаарч хяналт тавих 2021.09.13 Боловсролын газар
2.   Байгууллага дээр, ажлын байранд хүүхэд авч ирэхгүй байхыг ажилтан албан хаагчиддаа үүрэгжүүлж, хяналт тавих 2021.09.13 Бүх байгууллагын дарга нарт
3.   Албан хаагчдыг 12-оос дээш насны хүүхдээ Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцинд бүрэн хамруулахад анхаарч, албан хаагчдын хүүхдүүдийн вакцинд хамруулсан судалгааг гаргаж, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст ирүүлэх 2021.09.13 Бүх байгууллагын дарга нарт
4 Эрчим хүний сайдын 2021 оны 07-р сарын 22-ны А/129 дугаар “Халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох тухай” тушаалын дагуу 2021 оны 09-р сарын 15-ны өдрөөс халаалт тавихтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, ус дулаанаар хангахад шаардлагатай засвар үйлчилгээг бүрэн хийж дуусгах, шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлүүлэх. 2021.09.13 Сумдын ЗДТГ, Ус дулаанаар хангагч байгууллагууд, бүх байгууллагын дарга нар
5 Мал аж ахуйн болон төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг эрчимжүүлж, 14 хоног тутамд үр дүнг нэгтгэж, тайланг АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх 2021.09.13 Сумдын Засаг дарга, Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ, Авто тээврийн төвийн Говьсүмбэр аймаг дахь салбар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, ус, дулаан,  эрчим, хүчээр хангагч байгууллагууд
6 Гэр хорооллын айл өрхүүдээр хашаа, гудамжны шарилж, хогийн ургамлыг устгуулах ажлыг зохион байгуулах 2021.09.13 Сумдын Засаг дарга нарт
7 “Нэг өрх-нэг ажлын байр” арга хэмжээний хүрээнд  байгууллагууд хууваарьт айл өрхүүдийн амьжиргаа тогтоох судалгааг дуусган, дүнг мэдээллийн санд оруулах 2021.09.01 Бүх байгууллагын дарга нарт
8 “Говьсүмбэр аймгийн эдийн засаг, нийгмийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан 2021 онд хийгдэх ажлын удааширсан болон хийгдээгүй арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх /цахимаар болон халдвар хамгааллын дэглэм барин тодорхой тооны хүмүүсийг оролцуулах  хэлбэрээр хэрэгжүүлэх/

 

2021.09.13 Бүх байгууллагын дарга нарт

2021 оны 09-р сарын 13-ны Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Мал эмнэлэг, Цөм сүрэг үржлийн төв нэмэлт мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us