ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА, АШУҮИС-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАА

Эрүүл мэндийн яам, ДЭМБайгууллагын дэмжлэгтэй 2021-2023 онд “Говьсүмбэр аймгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чадавхийг сайжруулах” төсөл хэрэгжиж байна.  Энэ арга хэмжээний хүрээнд ЭМЯам, АШУҮИС, ДЭМБайгууллагын 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаа. Манай аймагт анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад мобайл технологийг үе шаттайгаар нэвтрүүлж, 37.1 сая төгрөгийн 8 нэр төрлийн 24 ш тоног төхөөрөмжийг эхний ээлжинд хүлээлгэн өгсөн.

Ажлын хэсэг аймгийн Нэгдсэн эмнэлэг, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, Говьсүмбэр аймгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдалд хийсэн үнэлгээний үр дүн”-г танилцуулж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гарган танилцууллаа.

ДЭМБ-ын Эрүүл мэндийн тогтолцооны зохицуулагч Моника Фонг,   ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Алтанзагас нар “Аймгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг чадавхжуулах” 2021-2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар Аймгийн Засаг дарга болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан.

ДЭМБ-аас аймгийн Нэгдсэн эмнэлэгт 172,0 сая төгрөгийн өртөг бүхий PCR аппарат болон дагалдах хэрэгслүүд нийлүүлэхээр боллоо.

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us