150 иргэнийг түр ажлын байраар хангалаа

97
“Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “НИЙТИЙГ ХАМАРСАН АЖИЛ” арга хэмжээг зохион байгуулахаар “нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаанд хамрагдаж байгаа” ажилгүй, ажил олоход хүндрэлтэй 150 иргэнийг хөдөлмөрт бэлтгэж, түр ажлын байраар хангах, цалин урамшуулал, ХАБЭА-н зардалд ХЭД сангаас 39450.0 мян төгрөгийг зарцуулах, төсөл төлөвлөгөөг хүлээн авч, ажлын хэсгээр хэлэлцэн дэмжиж, ажил олгогчидтой хамтын ажиллагааны гэрээг байгуулж, төсөл арга хэмжээг эхлүүлээд байна.
-Нийтийг хамарсан ажилд ажиллаж байгаа 1 иргэн 10 хоног, 70 цаг ажиллаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний зардлын батлагдсан жишигээр цалинжиж, өрхийн орлогоо 245.0 мян төгрөгөөр нэмэгдүүлнэ.
Хамтран төсөл хэрэгжүүлэгч ажил олгогчид:
Сум Дундын Ойн анги”Ногоон байгууламж арчлах хамгаалах”-ажилд 60 хүн, 15780.0 мян төг
Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ “Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ” ажилд 22 хүн, 5786.0 мян төгСүмбэр сумын ЗДТГазар
“Нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт” ажилд 18 хүн 4734.0 мян төг Шивээговь сумын ЗДТГазар
“Ногоон байгууламж арчлах хамгаалах, тохижилт” ажилд 30 хүн 7890.0 мян төг
Баянтал сумын ЗДТГазар “Ногоон байгууламж арчлах хамгаалах, тохижилт” ажилд 20 хүн 5260.0 мян төг.