ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн Засаг дарга Г.Батзам 2020 онд хийгдсэн болон 2021 онд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудтай танилцаж ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Аймгийн Засаг дарга Г.Батзам 2021 оны 06 сарын 11-ны өдөр Улсын болон Орон нутгийн хөрөнгөөр 2020 онд хийгдсэн болон 2021 онд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудтай танилцаж ажлаа эрчимжүүлэх, хугацаанд нь хүлээлгэн өгөх, 2020 онд хийгдсэн аймгийн төвийн дугуйн зам, 5-р байрны урд талбай зэрэг тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэгч компаниар засуулах үүрэг чиглэл өгч бүтээн байгуулалтын ажлыг чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулахад орон нутгийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлж, орон нутгийн иргэдийг ажлын байраар ханган ажиллахыг гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдээс хүслээ.

2021 онд он дамжин хийгдэж буй 2-р сургуулийн барилга, 5-р цэцэрлэгийн өргөтгөлийн 2 барилга, Чойрын гол дуганы барилга, Тэрэгтийн эх үүсвэрийн 1000 м3 усан сан, Төмөр замын эзэмшлийн цэвэр усны шугам дээр 500 м3 2 ширхэг усан сан, 7000м орчим цэвэр усны шугам ашиглалтад орох бол Сүмбэр сумын 2,3-р багт 2484 м2 явган зам, Найрамдал хотхоны 1-р байрны 980 м2 гадна авто зогсоол, 840 м цэвэр усны шугам, 1 ухаалаг худаг, Сүмбэр сумын 2-р багт шинэ замын дагуу гэрэлтүүлэг, аймгийн Цагдаагийн хэлтсийн шинэ барилгын ажил хийгдэж байна. Мөн аймгийн Онцгой байдлын газарт уурын ариутгалын авто машин, аймгийн Тохижилт сүмбэр ОНӨААТҮГ-т зам цэвэрлэгээний авто машин худалдан авч хүлээлгэн өгсөн.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us